Төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулъя

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулъя

Төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулъя

Монгол Улсын аль ч салбарт авлигал, хүнд суртал амь бөхтэй оршсоор. Энэ жил “Транспаренси интернэшнл” байгууллага улс орнуудын сүүлийн 10 жилийн авлигын индексийг харьцуулан гаргажээ. Уг судалгаанаас харахад, Монгол Улс 2015 онд хамгийн дээд оноо буюу 39 оноо авч байжээ. Сүүлийн гурван жил дараалан 35 оноотой байна. Энэ жил ч мөн энэ оноо өөрчлөгдөөгүй аж.

Ингэснээр Монгол авлигын индексээр 110-т жагсаж буй. Энэ нь 2019 оноос таван байраар ухарсан үзүүлэлт юм. Өнгөрсөн 2019 онд 35 оноо авч 105 байранд жагсаж байсан. Харин өнгөрсөн жилийнхээс нэг байраар дэвшжээ.

Нийгэмд төрийн харьяа эмнэлэг, сургууль, мэргэжлийн хяналт, авто тээвэр, шүүгч зэрэг олон байгууллагын албан тушаалтнууд ёс зүйгээ авирлаж, иргэдээс их хэмжээний авлигал авч буй талаарх мэдээлэл цацагддаг. Үүнийг олон нийт "хэвийн" үзэгдэл мэтээр хүлээж авбаг болсон нь нууц биш юм.

Тиймээс олон улсын туршлагаас судалж, төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулдаг болъё.

Хуучин цагт тогтвор суурьшилтай нэг албан тушаалд олон жил ажилладаг жишиг тогтсон. Харин орчин цагт энэ тогтолцоог өөрчлөх цаг нь болсон гэдгийг судлаачид хэлж байна.

Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх байв. Гэвч авлига буурсангүй.

Ажил төрлөө бүтээхийн тулд төрийн албан хаагчийг авлигадсан тохиолдол маш олон. Адаглаад хүүхдээ цэцэрлэгт өгөх, эмнэлэгт хэвтэхдээ эмч, багш нарын гарыг цайлгах нь Монголд хэвийн үзэгдэл болж, авлигалд тооцогдохоо больсон.

Тиймээс Засгийн газраас авлигыг бууруулах ажлаа эрчимжүүлэхийн тулд Шүгэл үлээгчийн хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Авлигачийг, авлигын хэргийг илчилсэн шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр шагнахаар хуулийн төсөлд тусгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж