"Шалгалт дуусч, дүгнэлт гараагүй учир ослын мэдээллийг өгөхгүй" | News.MN

"Шалгалт дуусч, дүгнэлт гараагүй учир ослын мэдээллийг өгөхгүй"

"Шалгалт дуусч, дүгнэлт гараагүй учир ослын мэдээллийг өгөхгүй"

"Шалгалт дуусч, дүгнэлт гараагүй учир ослын мэдээллийг өгөхгүй"

Хоёр хүүхэд, долоон машиныг мөргөж гэмтээсэн осол одоогоос хоёр долоо хоногийн өмнө гарсан. Осолтой холбоотой таамаг мэдээллүүд олон гарч буй. Бид энэ талаар тухайн осол гарах үед харсан гэрчээс мэдээллийг авсан болохыг энд дарж унших боломжтой. Тэгвэл ослын шалгалтын хугацааг 15 хоногоор сунгасан талаар өнгөрсөн долоо хоногт Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Бид энэ талаар холбогдох эх сурвалжуудаас дахин тодрууллаа.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ОСЛЫН ХЭРГИЙГ ШАЛГАХАД УДААШРААГҮЙ

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хурандаагийн өгсөн мэдээллээр шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд удаашраагүй гэсэн юм. Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л мэдээллийг өгнө. Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй.

Аравдугаар сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас тухайн хөдөлгөөн хийж эхэлсэн. Тухайн үеийн камерын бичлэг зэргийг шалгаж байгаа.

Бид шүүх шинжилгээний байгууллагаас ирсэн хариултыг Мөрдөн шалгах хэлтэст өгсөн. Мөрдөн шалгалтын үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг онцолсон.

Мөн шинжээчийн одоогийн гарсан байгаа дүгнэлтэд тулгуурлаж, хохирогчийн гэр бүлээс нэмэлт шинжилгээний дүгнэлтүүдийг хүлээн авсан байна.

Үүнийг прокурорын байгууллагад өгч, нэмэлтээр шинжээч томилуулан ажиллаж байгаа учир мөн л мэдээлэл байхгүй гэсэн юм.

ХОХИРОГЧ ОХИДЫН АНГИ УДИРДСАН БАГШ: АНГИЙН ЭРГЭЛТИЙГ АВАХГҮЙ ГЭСЭН

Тухайн осолд өртсөн хоёр охины тухайд нэг анги бөгөөд одоог хүртэл охид хичээлдээ явж эхлээгүй байгаа аж. Нэг охин нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Харин нөгөө нь гэрийн эмчилгээтэй гэх хариултыг өглөө. Анги удирдсан багшийн өгсөн мэдээллээр охидын ар гэрийнхэн нь хэвлэлд ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүсээгүй.

Гэр бүл болоод охидын хувьд сэтгэл санааны хувьд хүнд байгаа. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн хувьд нэг удаа хагалгаанд орсон. Одоогоор эмнэлгээс гарах болсон эсэхийг мэдэхгүй гэдгийг хэлэв.

Харин сургуулийн нийгмийн ажилтнаас асуухад “Ангийн багшаар дамжуулж мэдээлэл авсан. Бид хуулийн байгууллага биш учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч гэрээр эмчилгээ хийлгэж байгаа сурагчийг ангийн багш нь эргэсэн. Гэм буруутай хүн нь ял шийтгэлээ эдлэх байх. Бидний зүгээс сурагчдаа хичээлдээ эргэн явахад нь сэтгэл зүйчтэй хамтраад бүхий л талын дэмжлэг үзүүлнэ гэж ярилцаж байгаа” гэх хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЦЕГ-ын дарга асан Чингисийн Маралмаа 2022-10-27 202.55.188.43

7 машин мөргөж 2 хүүхэд дайрч 1-ийг нь хананд нялж чирээд зугатсан ч хохирогчидтой хувиараа тохиролцоод "гомдолгүй" гэсэн гарын үсгүүдийг нь авч хэргүүд нь хаагдаж юу ч болоогүйм шиг замхраад дууслаа даа

Avatar

Ваав ... Ёстой сохорсон биш завшив болжээ. 2022-10-27 202.55.188.43

Приүс + бичлэг + гэрч + эрүүл мэнд = Лексус

Avatar

Зочин 2022-10-27 202.21.108.177

Цагдаа нуугаад байшдээ

Avatar

Зочин 2022-10-27 223.33.164.38

Зүгээр шалбарсан гээд бсан нэг удаа хагалгаанд орсон гэж бна ш дээ..цагдаагийн мэдээлэл ингээд зөрөөд байгаа цагдаад итгэх аргагүй..

Avatar

Зочин 2022-10-27 192.82.75.215

нийгэмшээгүй оркууд ерөөсөө сургамж авахгүй юмаа!!!! Хотод ирээд халтуур хийж амьдрана гээд итгэчихсэн. Суурин газрын дүрэм өөр ш дөө!!!!

Avatar

Зочин 2022-10-27 66.181.161.108

Хотын төвд 1 өрөө байр зарна. 99068532

Avatar

Зочин 2022-10-27 139.5.219.91

Осол гаргасан жолоочийг бус осолд орсон хүүхдийг нь шалгаад байгаамуу ?! Цагдаагийн том дарга , эсвэл том улс төрч согтоод машианы руль булаацалдаад гаргасан осол байхаа даа !

Avatar

Зочин 2022-10-27 66.181.160.107

2 охиний ар гэр бөгссрөөрөө гартал мөнгө авч дээ дуугай байхийг бодход хүүхдээ мөнгөөр зарсан ацнууд бна шд удахгүй фс зураг этр нь ил болох биз арчаагүй гарууд эцэг эхээ ч алддаа маралмаа хүүхэн ч үнэн том артай юмаа мань мэт бсан бол өдиид 461д биз

Avatar

Зочин 2022-10-27 64.119.21.20

bukh barimt ni il baikhad ingej khuuli tsagdaa ni udaadag ni kheel khakhuuliin suuri boldog , tegeed awilgyg ustgana geed yariad baidag , khuuli khyanaltynkhand ikh uchir bii

Avatar

Зочин 2022-10-27 66.181.160.107

болиочээ яаж шалгахаараа ингэж уддагийн наад маралмаа шулмасаа одоо хорь хил даваад алга болно ээж гэж балиар авгай хахууль өгөх гээд яваад бна гэж фс ээр нэг шуум

Avatar

Хотын уугуул иргэн 2022-10-27 192.82.70.186

Юуг нь нууцлаад байгаа юм бэ. Монгол даяараа бичлэг үзсэн. Бүх юм ойлгомжтой. Жирийн иргэн хүн үзээд хүртэл дүгнэлт хийж болохоор байна. 10 м газар машин ба бетон хашлагт хавчуулагдаж чиргэгдсэн хүүхэд хөнгөн бэртэл авдаг юм уу. Ийм мэдээлэл хийсэн цагдааг тэгж чирвэл яах бол. Эсвэл аль аль тал нь мөнгөөр амаа таглуулчихаад "нууцлаад" байна уу. Хуулийн ялзрал гэж энэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж