"Шалгалт дуусч, дүгнэлт гараагүй учир ослын мэдээллийг өгөхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.10.27-нд нийтлэгдсэн

"Шалгалт дуусч, дүгнэлт гараагүй учир ослын мэдээллийг өгөхгүй"

"Шалгалт дуусч, дүгнэлт гараагүй учир ослын мэдээллийг өгөхгүй"

Хоёр хүүхэд, долоон машиныг мөргөж гэмтээсэн осол одоогоос хоёр долоо хоногийн өмнө гарсан. Осолтой холбоотой таамаг мэдээллүүд олон гарч буй. Бид энэ талаар тухайн осол гарах үед харсан гэрчээс мэдээллийг авсан болохыг энд дарж унших боломжтой. Тэгвэл ослын шалгалтын хугацааг 15 хоногоор сунгасан талаар өнгөрсөн долоо хоногт Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Бид энэ талаар холбогдох эх сурвалжуудаас дахин тодрууллаа.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ОСЛЫН ХЭРГИЙГ ШАЛГАХАД УДААШРААГҮЙ

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хурандаагийн өгсөн мэдээллээр шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд удаашраагүй гэсэн юм. Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л мэдээллийг өгнө. Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй.

Аравдугаар сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас тухайн хөдөлгөөн хийж эхэлсэн. Тухайн үеийн камерын бичлэг зэргийг шалгаж байгаа.

Бид шүүх шинжилгээний байгууллагаас ирсэн хариултыг Мөрдөн шалгах хэлтэст өгсөн. Мөрдөн шалгалтын үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг онцолсон.

Мөн шинжээчийн одоогийн гарсан байгаа дүгнэлтэд тулгуурлаж, хохирогчийн гэр бүлээс нэмэлт шинжилгээний дүгнэлтүүдийг хүлээн авсан байна.

Үүнийг прокурорын байгууллагад өгч, нэмэлтээр шинжээч томилуулан ажиллаж байгаа учир мөн л мэдээлэл байхгүй гэсэн юм.

ХОХИРОГЧ ОХИДЫН АНГИ УДИРДСАН БАГШ: АНГИЙН ЭРГЭЛТИЙГ АВАХГҮЙ ГЭСЭН

Тухайн осолд өртсөн хоёр охины тухайд нэг анги бөгөөд одоог хүртэл охид хичээлдээ явж эхлээгүй байгаа аж. Нэг охин нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Харин нөгөө нь гэрийн эмчилгээтэй гэх хариултыг өглөө. Анги удирдсан багшийн өгсөн мэдээллээр охидын ар гэрийнхэн нь хэвлэлд ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүсээгүй.

Гэр бүл болоод охидын хувьд сэтгэл санааны хувьд хүнд байгаа. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн хувьд нэг удаа хагалгаанд орсон. Одоогоор эмнэлгээс гарах болсон эсэхийг мэдэхгүй гэдгийг хэлэв.

Харин сургуулийн нийгмийн ажилтнаас асуухад “Ангийн багшаар дамжуулж мэдээлэл авсан. Бид хуулийн байгууллага биш учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч гэрээр эмчилгээ хийлгэж байгаа сурагчийг ангийн багш нь эргэсэн. Гэм буруутай хүн нь ял шийтгэлээ эдлэх байх. Бидний зүгээс сурагчдаа хичээлдээ эргэн явахад нь сэтгэл зүйчтэй хамтраад бүхий л талын дэмжлэг үзүүлнэ гэж ярилцаж байгаа” гэх хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж