Хятадын боомтын тендерт Герман буулт хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Хятадын боомтын тендерт Герман буулт хийхээр болжээ

Хятадын боомтын тендерт Герман буулт хийхээр болжээ

Хятадын тээвэр зуучийн “Cosco” компани Германы Гамбургийн боомтын хувьцааг худалдаж авсантай холбоотой маргаан үүссэн. Энэ маргаанд Германы засгийн газар буулт хийхээр болжээ. Анхны хэлэлцээр ёсоор Германы хамгийн том боомтын дийлэнх хувийг “Cosco”-д өгөхөөр байсан. Тодруулбал, боомтын 35 хувийг анх авахаар төлөвлөж байсан нь 24.9 хувь болж буурчээ.

Энэ хэлцэл эрх баригчдын дунд маргаан үүсгэж, ихээхэн шүүмжлэл дагуулсан. Герман улс Хятадад чухал дэд бүтцээ зарж байгаад Эдийн засгийн сайд Роберт Хабек санаа зовж буй. Гэвч Хятадын худалдааны өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр боомтын өрсөлдөх чадавхи ч нэмэгдэнэ гэж хэлэлцээрийг дэмжигчид үзэж байна. Энэ шийдвэр нь Хятадын компанид ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр гэрээг аврах яаралтай шийдэл гэж Германы засгийн газар үзжээ.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр, “Cosco” компани бага хэмжээний хувьцааны гэрээг зөвшөөрч магадгүй аж.

Гэвч Германы Эдийн засаг, Гадаад хэргийн яам энэ хэлэлцээрээс болгоомжилсоор байна. Хувьцааны хувь өөрчлөгдсөн ч энэ гэрээ алдаатай гэж хууль санаачлагч Мари-Агнес Страк-Зиммерманн хэлэв. “Ийм тодорхойгүй цаг үед Хятадын компанид буулт хийх нь зохисгүй” гэж тэр хэллээ. Зиммерманн нь Германы Чөлөөт ардчилсан намын гишүүн бөгөөд Ногоон нам, Шольцын Социал демократ намыг хооронд нь эвлэрүүлдэг хүн юм. Германы Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Марсель Фратцшер ч бас энэ буултыг шүүмжиллээ.

Герман улс худалдааны хамгийн түнш Хятадтай харилцаагаа хадгалахыг хичээж байна. Үүний зэрэгцээ хэт найдлага тавихаас ч зайлсхийж, тэнцвэртэй байдлыг бий болгохоор хичээж буй үед энэ шийдвэр гарлаа. Мөн канцлер Олаф Шольц ирэх долоо хоногт Хятадад айлчлахаар зэхэж буйтай зэрэгцэн Герман буулт хийжээ.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж