Ираныг орлож Украин дэлхийн аваргад оролцох уу?

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Катар-2022

Ираныг орлож Украин дэлхийн аваргад оролцох уу?

Ираныг орлож Украин дэлхийн аваргад оролцох уу?

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд ердөө 25 хоног үлджээ. Гэтэл оролцох эрхээ авсан Ирантай холбоотой асуудал үүсч, тэднийг тэмцээнээс хасах яриа гарав. Учир явдлыг тодруулахад, Ираны хөлбөмбөгийн холбоо дэлхийн аваргын урьдчилсан шатны Иран-Ливаны тоглолтод хоёр мянган эмэгтэй хөгжөөн дэмжигчийг цэнгэлдэхэд оруулаагүй гэнэ. Үүний улмаас олон улсын хөлбөмбөгийн холбоо тус улсад хатуу хариуцлага тооцох тухай яриа гарчээ.

Иран улс 1979-2018 он хүртэл эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг тоглолтод оролцохыг хориглосон бөгөөд тус улсын хөлбөмбөгийн холбоо эл үйлдлээ “Эмэгтэйчүүдийг эрчүүдийн хараалын үг хэллэгээс хамгаалсан” гэж тайлбарлажээ.

"FIFA" буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо өмнө нь 2019 онд Ираны хөлбөмбөгийн холбоонд эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцуулж, тэгш эрхтэй байх ёстойг хатуу анхааруулж байсан юм. Тухайн үед Сахар Ходаяри гэх бүсгүй эрэгтэй хүн шиг хувцаслаж, цэнгэлдэхэд орох гэж байгаад баригдаж, удалгүй өөрийгөө шатаасан билээ.

АНУ, Англи, Уэльсийн шигшээ багуудтай хамт В хэсэгт багтсан Ираны шигшээ баг түүхэндээ зургаа дахь удаагаа ДАШТ-д оролцох гэж байна.

Испанийн “Ruiz-Huerta & Crespo” хуулийн фирмийн зүгээс Ираны шигшээ багийн хэд хэдэн тамирчин ДАШТ-д оролцохгүй байхыг дэмжсэн гэж "FIFA"-д албан бичиг хүргүүлжээ.

Мөн Ираны сэтгүүлч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Масих Алинежад "FIFA"-д хандан “Ираны хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг нэн даруй түдгэлзүүлж, 2022 оны ДАШТ-д оролцох эрхийг нь хориглохыг хүсч байна” гэж захиа илгээсэн гэнэ.

Эдгээр үйлдлийг Украины Шахтёр Донецк клуб овжиноор ашиглан “Украин ДАШТ-д байх ёстой. Иран тэнд байх эрхгүй” гэжээ.

Гэхдээ нөхцөл байдлыг бодитоор харвал, хэрэв Ираныг түдгэлзүүлбэл тэдний оронд Азийн баг нөхөж орно. Урьдчилсан шатанд үзүүлсэн амжилтаараа Арабын нэгдсэн Эмират оролцох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж