Хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай бичил бодисын нэг болох “Иод” дутлын улмаас бие бялдар, оюун ухааны хөгжилд илэрч буй сөрөг илрэлүүдийг нэгтгэн “Иод Дутлын Эмгэг” гэж нэрлэдэг.
Шалтгаан:
- Хөрс, ус, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах иодын хэмжээ бага байх – иодын дуталтай бүс нутаг.
- Иодиор баялаг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй байх.
Хэн илүү өртдөг вэ?
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Хөхүүл эхчүүд
- Иодын дуталтай эхээс төрсөн хүүхэд
- Бага насны хүүхэд
Хор уршиг
- Жирэмсэн эмэгтэйд: үр зулбах, дутуу төрөх, жин багатай эсвэл оюун ухааны хомсдолтой хүүхэд төрүүлэх.
- Хүүхдэд: бие махбодын болон оюун ухааны хөгжил хоцрох, ой ухааны хомсдол илрэх.
Илрэх шинжүүд:
Урагт:
- Амьдрах чадвар муудах
- Тархи мэдрэлийн эд, эрхтэний хөгжил саатах
- Ураг зулбах, дутуу болон амьгүй төрөх
- Хугацаа гүйцэд боловч жин багатай төрөх
Хүүхдэд:
- Бамбай булчирхай томрох буюу бахлуур үүсэх
- Сэтгэхүйн болон оюун ухааны хөгжил хоцрох
- Оюун ухааны хомсдол
- Сонсгол болон хэл ярианы хөгжилд эмгэг согог илрэх
- Биеийн гажиг хөгжил
- Хөдөлгөөний эрхтэний саажилт
Насанд хүрэгсдэд:
- Бамбай булчирхай томрох буюу бахлуур үүсэх
- Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутмагшил
- Биеийн эрчим сулрах
- Биеийн дулааны зохицуулга алдагдах
Та юу хийх вэ ?
Хоол, хүнснийхээ хэрэглээг үнэл
- Танайх иоджуулсан давс хэрэглэдэг эсэх, танай орон нутагт иоджуулсан давсны хангамж, хүртээмж хэр зэрэг байгааг тодруул.
- Иоджуулсан давсыг гэртээ хэрхэн яаж хадгалж, хэрэглэж байгаадаа дүгнэлт хийж, өөрийн гэр бүлийнхэндээ зөв хадгалж хэрэглэх талаар зөвлөгөө өг.
- Иоджуулсан давсны иодын агууламжийг хурдавчилсан шалгуур ашиглан шууд тодорхойлж сур.
Эмчид ханд
- Та иодын дутал түгээмэл илэрдэг бүс нутагт амьдардаг бол дотоод шүүрлийн булчирхайн эмчид хандаж, танд иод дутал байгаа эсэхийг тодруул.
Иоджуулсан давсыг хадгалахдаа
- Иоджуулсан давсыг тагтай саванд гэрлээс далд хуурай сэрүүн нөхцөлд хадгалвал иодын агууламж нь алдагдахгүй
Холбоотой мэдээ