Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэв

Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэв

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар мэдэгдлээ. Тэрбээр, Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын төрсөн хүү.

Х.Улам-Өрнөхийн хувьд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг, өөрөөр хэлбэл, зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг гол алба болох Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан юм.

Эрүүл мэнд болон байгаль орчин, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхтэй холбоотой авилга, албан тушаалын хэрэг шалгагдаж байгаа тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан ч удалгүй намжсан. Д.Сарангэрэлийг эрүүл мэндийн сайд байхад түүний хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь тус яамны 38 орчим тэрбум төгрөгийн тендер шалгаруулах эрхийг Х.Улам-Өрнөхийн удирддаг газар руу шилжүүлсэн байдаг. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд нь Х.Улам-Өрнөхийн жолооч байсан гэдэг. Харин өнөөдөр тус асуудалд нэр холбогдоод байсан сайд асаны хүү өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж