Анандбазар ба #араакшин

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Анандбазар ба #араакшин

Анандбазар ба #араакшин

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрт нь холбогдох хэргийн талаар хоёр сар 21 хоногийн дараа ам нээв. Түүний хэлсэн зүйлсийг утгачилбал дараах байдлаар ангилж болно.

Ц.АНАНДБАЗАР ӨГҮҮЛРҮҮН

Зүйрлэл: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдгийн үлгэр боллоо.
Ухаарахуй: Хүн гүтгэнэ гэдэг хамгийн муу нүгэл.
Илчлэл.1: Улстөрчдөөс хамаарч хууль, шүүхийн байгууллага удсан юм билээ. Хууль, хяналтын байгууллага эмзэг, улстөрждөг юм харагдаж байна.
Илчлэл. 2: Энэ бол зохион байгуулалттай, олон хүний оролцоотой, олон тэрбумын төгрөгийн захиалгатай ийм гүтгэлэг байсан.
Буруутгал: Хохирогч гээд нэрлээд байгаа хүн бол шүүхээр ял авсан. Хүн гүтгэсэн гэдэг нь тогтоогдсон.
Талархал: Үнэн мөнийг нь зөвөөр тогтоосон шүүхийн байгууллагад талархаж байна.

АРД ТҮМНИЙ ЗҮХЭЛ

Ийн хэлэхийг нь сонссон олон нийт ихэд бухимдангуй байна. Яасан ийсэн, явдал учрыг нь “өнгөтөөр” яриулж, комексоос харсан иргэд аргагүй биз. Тиймээс оройжингоо зүүн чих нь хангинана гэдэгт УИХ-ын гишүүн болтлоо улс төрөөр дагнан буй тэрбээр бэлтгэлтэй байснаас зайлахгүй. Харин иргэд эхлээд түүнийг, дараа нь шүүхийг харааж эхлэв. Шүүхийг “яс” болгоод Ц.Анандбазар өөрөө/”Илчлэл:1”, “Талархал”-ийг эргэн харна уу/ шидээд өгчихсөн. Өгөөшийг нь ч үмхэж байгааг таашаалтай харж суусан гэдэгт эргэлзэхгүй байна. Санасан ёсоор нь олон нийтийн сүлжээ Ц.Анандбазарын зүхлээс “новшийн шүүх” рүү шилжив. Магадгүй Ц.Анандбазар троллуудаа ажиллуулан энэ үйл явдлыг хурдасгасан байж болохыг үгүйсгэхгүй. Ямартай ч хаясан “яс” хэргээ гаргав. Шударга шүүхийг хүсэмжилсэн иргэдэд одоо өөр хэд хэдэн хэргийг сануулах төдийхөнд шүүхийн шороотой хутгалдсан нэр хүнд шалбааг руу шилжихэд бэлэн байна. Үүнийг ч өөр ашиг сонирхолтой ч, шүүхийг буруутгаад шинэчлэл нэрийдлээр атгандаа оруулах гэсэн, үгүйдээ хэргээ хаацайлах гэсэн улстөрчдийн троллууд эрчимтэй дэвэргэж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Зүхүүлээд буй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг харвал нэг зүйл тодорхой болох бөгөөд хохирогч худал мэдүүлэг өгсөн гэж өмнөх мэдүүлгээсээ татгалзжээ. Тиймээс өөрийг нь зургаан сая төгрөгөөр торгосон байна. Нэгэнт ийм явдал болсон учраас Ц.Анандбазарыг гэм буруутай эсэхийг шүүх хэлэлцэх шаардлагагүй болсон гэсэн үг. Энэ хэрэг өөрөө хүчирхийлэгч, хохирогч гэсэн хоёр оролцогчийн хохирогч нь худал мэдүүлэг өгсөн гээд хэрэгтэн болчихож. Түүнээс биш Ц.Анандбазарыг буруугүй гэсэн шийдвэр гаргасангүй. Бас буруутай байхыг ч үгүйсгээгүй.

“ЗАВААН” ШҮҮХ
Эргээд “Зүйрлэл”,”Талархал” утгыг харцгаая. Үнэхээр “заваан” шүүх гэмээр байгаа биз. Гэхдээ шүүх хуулийн дагуу л шийдвэрлэж. Гэтэл Ц.Анандбазар ашигтайгаар ашиглаад байна. Бүгд л энэ аргыг чадамгай хэрэглэж байгаа. Ерөнхий сайд гэхэд л энэ сарын 20-нд иргэний хөдөлгөөнийхөнтэй уулзахдаа “…Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэж шүүхэд нөлөөлөх оролдогоо дахин зарлав бололтой. Шүүх шударга харагдахын тулд Засгийн газрын зааврын хүслээр шийдвэр гаргах эс бөгөөс “заваан”-аараа дуудуулах. Түүний иймэрхүү үйлдлийг бид нь мэдэхтэйгээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээр ял авсан этгээдүүдийг суллуулахдаа яг л ийм аргыг хэрэглэсэн. Одоо нууцаас заримдагласан байдлаар баримтуудыг гаргаснаас бус бүрэн гүйцэт гаргаагүй. Олон нийт энэ хэргийн талаар орой нь харагдах мөсөн уул төдий л мэдээлэлтэй үлдсэн. Олон таван үггүйгээр одоо нэгэн жиргээг эргэн сануулья.

Улстөрчид ингээд яриад л бид хийсвэрлээд бодоод байдаг. Гэвч баримтаа огт гаргадаггүй. Одоо хуйлран дагамааргүй байна. Тархиа угаалгахгүйн тулд бид ч шүүхээс нээлттэй, улстөрчдөөс шилэн байхыг шаардмаар байна. Түүнээс цонхны цаанаас чихэр долоомооргүй л байгаа биз дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж