Их Британийн нисгэгчид Хятадад мэдээлэл хуваалцаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Их Британийн нисгэгчид Хятадад мэдээлэл хуваалцаагүй гэв

Их Британийн нисгэгчид Хятадад мэдээлэл хуваалцаагүй гэв

Их Британийн агаарын хүчинд ажиллаж байсан нисгэгчид Хятадын цэргүүдэд сургалт орж буй талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, дор хаяж 30 нисгэгч асан Хятадад ажиллаж байна. Тэгвэл тус нисгэгчид ямар ч нууц мэдээлэл хуваалцаагүй гэж Өмнөд Африкийн нисэхийн сургуулиас мэдэгдлээ.

Хятадын цэргийн алба хаагчид болон хуучин нисгэгчдийг өөрийн талдаа татаж буй эл үйлдлийг зогсоохын тулд Их Британийн Батлан хамгаалах яам шийдвэртэй алхам хийж буй аж. Түүнчлэн харъяа яамыг ажлаа бүрэн мэддэг гэж Өмнөд Африкийн нисэхийн сургуулиас мэдэгдлээ. Хуучин нисгэгчдийг Хятадын талд ажиллуулах үйл явдалтай Өмнөд Африкийн нисэхийн сургууль хамаатай гэж албаныхан баталж буй. Тус сургууль нь Их Британийн Батлан хамгаалах яамтай олон жил холбоотой байсан.

Их Британийн нисгэгчид 250 мянган ам.доллараас дээш цалин авчээ. Тэд Их Британийн одоогийн хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж эрх баригчид хэлэв. Одоогоор хууль тогтоомж зөрчөөгүй гэж буй ч удахгүй гарах үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн дагуу ийм үйлдлийг яллах боломжтой болж магадгүй юм.

Гэхдээ тус улсын тагнуулын албанаас өнгөрсөн долоо хоногт сэрэмжлүүлэг гаргаж, хуучин нисгэгчдээ Хятадын армид ажиллахгүй байхыг сануулсан. Сүүлийн үед Хятадын арми цэргийн тактик, чадавхиа хөгжүүлэхийн тулд барууны туршлагатай нисгэгчдийг элсүүлэх нь эрс ихэссэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж