"ТТ төмөр зам"-ын гүйцэтгэх захирал Монголоос зугтсан уу? | News.MN

"ТТ төмөр зам"-ын гүйцэтгэх захирал Монголоос зугтсан уу?

"ТТ төмөр зам"-ын гүйцэтгэх захирал Монголоос зугтсан уу?

"ТТ төмөр зам"-ын гүйцэтгэх захирал Монголоос зугтсан уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар нүүрсний экспортоос тонн тутамд 60-70 ам.доллар унагаж ирсэн нүүрсний том бүлэглэлтэй тэмцэхээ зарласан. Мөн энэхүү хэргийн ард томоохон улстөрчид байгааг зарлахдаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нэр цохсон билээ. Тэгвэл хууль, хяналтынхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан хэд, хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлсний нэг нь "Тавантолгойн төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал юм байна. Түүнийг нүүрсний хулгай болон Тавантолгойн төмөр замын санхүүжилттэй холбоотойгоор шалгаж эхэлсэн аж.

Н.Удаанжаргал нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгддэг. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа түүнийг  Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнаж байсан юм. Тэрбээр хууль, хяналтынханд шалгагдаж байхдаа Монголоос зугтсан гэх мэдээлэл байна.

Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-14-нд нүүрс ачсан 10 машин ямар ч гаалийн бүртгэлгүй хилээр гарсан нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Энэ нь ганц удаагийн үйлдэл биш болох нь мөн илэрсэн гэх. Ямар ч байсан АТГ-аас  Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг цагдан хорьж байсан билээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой"-д онц байдал тогтоохоор болсноос харвал Хөгжлийн банкны араас нүүрсний хулгай, луйврын том дуулиан дэгдэж магадгүй байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ро 2022-10-26 66.181.185.47

Зугатаасан хүн нь талбайн хажуугийн Хөх Үүрт хуушуурдцан шааж байна лээ шд

Avatar

зочин 2022-10-26 150.129.143.52

Женкогийн гарын хүмүүс хил даваад зугтаагаад сурчихсан даа. Өөрөө ч ингэж хэдэн сар зугтааж байв. нөгөө Ганбат энэ тэр нь бүр Америк иргэн болсон гээд л мэдээлэл яваад байсан.

Avatar

оноч 2022-10-26 202.5.205.34

Нөгөөдөх нь Кореад яваа юм билээ. Ер нь том албан тушаал хашиж буй улсыг б**с өндийнгүүүт иймэрхүү ажиллагаа байнга хийгддэг. Аль дээр үеийн л тэгдэг байсан доо. Ийш тийшээ явангуут ардуур нь ийм мэдээ тараадаг. Нөгөө хүн байж байвал бастэгэхгүй байгаа харагддаг.

Avatar

Зочин 2022-10-26 202.9.47.80

Жанхууг дагавал балагтай гэж. Жанхуугийн сайн дүү нар нь бүгд гадаад руу зугатаасан, зугатах талаараа арвин туршлагатай хүмүүс. Хажуу хавь нь бүгд баригдаад харин мань Женко яаж тэсэж үлдээд байдаг юм бол.

Avatar

иргэн 2022-10-26 192.82.85.35

жээнкотой холбогдсон болгон хууль хяналтын байгууллагад асуудалд орж хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх юм, нөгөө цаад эзэн нь гэж кинон дээр гардаг шиг жээнког өөрийг нь сайн шалгаач ээ.

Avatar

Зочин 2022-10-26 192.82.90.160

Жанхуугийн угаадсууд ч оптоороо шоронд орж байна даа.

Avatar

mgl 2022-10-26 192.82.90.58

hulgaich nar sandailsan yachihsan tur ve?

Avatar

Зочин 2022-10-26 66.181.160.83

Америк руу гараад зугтсан бол өнгрөө ….Манай Тагнуулынхан нэг удаа хүн хулгайлж шившгээ тарьсан болхоор одоо тэдэнд хэн ч итгэхгүй

Avatar

Зочин 2022-10-26 202.131.254.222

Монголын төр одоо л эмх цэгцэндээ орох гэж оролдож байна,Өөрсдийн амин хувийн үзлээ эх орны эрх ашгаас илүүд үздэг иймэрхүү хуурамч этгээдүүдийг хоморголон шүүх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-26 188.162.254.70

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

NumberOne 2022-10-26 64.119.18.52

НАМЗХ-гын төлгөн коммунистууд болох МТЗ-ын Удаанжаргал, ЭТТ Ганхуяг, Шахмал түлшний Ганбаатар, УИХ гишүүн Дамдинням өөр хэн хэн билээ NumberOne хөдөлгөөн гээл жагсаалын эсрэг жагсаал хийгээл явж байсан оюутны холбооны өлөн банди нар идэж уугаагүй гэвэл мөн МОНГОЛ-ыг мандуулсан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй шүү!!! Өсөхийн өлөн Өтөл болтол арилахгүй гэж үг байдаг байхаа

Avatar

оноч 2022-10-26 202.5.205.34

тийм л болчоод бна даа. яанадаа6

Avatar

а 2022-10-26 95.217.210.45

Зугтаасан ёстой мөнгөөр бороо оруулсан хүн дээ

Avatar

Зочин 2022-10-26 202.126.88.136

Зүйтэй зүйтэй! Гахайнуудыг намнаад өг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж