Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нарт ШЕЗ гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нарт ШЕЗ гомдол гаргажээ

Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нарт ШЕЗ гомдол гаргажээ

Анхан шатны шүүхээс 10 жилийн ял авсан иргэн Ч. Мөнхбаярын өмгөөлөгчид өнөөдөр /2022.10.26/ хэвлэлийн хурал хийлээ.

Өмгөөлөгч А.БАТДОРЖ:

-Хууль зөрчиж байгаа хүнийг шалгадаггүй тогтолцоо Монголд бий боллоо. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор н.Батбямба, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам нараас Монголын өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргасан. Тухайлбал, ШЕЗ-өөс шүүгчдэд нөлөөлсөн гэх асуудлаар гомдол гаргасан. Бид өмнө нь долоон удаагийн хэвлэлийн хурлаар иргэн Ч.Мөнхбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн. Гэтэл энэ удаа бидэнд гаргасан ШЕЗ-тэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөс аргагүйд хүрлээ.

Өмгөөлөгч бидний хувьд үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахын тулд ажилласан. Нийт зургаан удаагийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны нотлох баримтад зориудаар нөлөөлснийг мэдээлсний төлөө бидэнд ШЕЗ гомдол гаргасан.

Бид нотлох баримтын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

ЭРҮҮГИЙН ХЭРГЭН АНХАН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮГЧИД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

Тэрбээр үргэлжлүүлэн, Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж буй Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч З.Болдбаатар, Д.Азжаргал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч, Б.Ариунхишиг, н.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр, н.Мөнхөө нарт хариуцлага тооцуулах гомдол гаргасан байгаа. Мөн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад оролцогч, өмгөөлөгчид тэгш эрхтэй байна гэж заасан байдаг.

 Өмгөөлөгч Г.БААСАН:

-Хоёр өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтыг олон нийтэд огт мэдээлээгүй. Олон нийтэд хэвлэлийн хурал хийснийг нөлөөлөл гэж үзэж болохгүй. Бид хавтаст хэрэг дотроос маш нууц гэсэн нэг ч хуудас гаргаж тавиагүй. Тиймээс өмгөөлөгчдийн зүгээс энэ асуудалд хуулийн дагуу хандахыг хүсч байна. ШЕЗ-ийн нэр бүхий өмгөөлөгчид зарим өмгөөлөгчийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь хуульд харш. Гэтэл бидэнд ийнхүү хандаж байгааг зохих нэгжүүд нь шалгах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж