"Валютын нөөц импортын 3-4 сарын хэрэгцээг хангахаар байна"

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

"Валютын нөөц импортын 3-4 сарын хэрэгцээг хангахаар байна"

"Валютын нөөц импортын 3-4 сарын хэрэгцээг хангахаар байна"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөр (2022.10.25)-ийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Тус хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад валютын албан нөөцийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав. Тэрбээр гадаад валютын албан нөөц өнөөдрийн байдлаар 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа тул нөөц бүрдүүлэх шаардлага бийг онцолжээ.

АМ.ДОЛЛАРЫН ЭСРЭГ ТӨГРӨГИЙН ХАНШ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 18 ХУВИАР СУЛАРСАН

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Ирэх хоёр жилд Монгол Улс хэд хэдэн гадаад бондын төлбөр төлнө. Гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байна. 2023 онд бондын төлбөрт нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хийхээр байгаа учир нөөц бүрдүүлэх шаардлага бий.

Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улс олон улсын нээлттэй зах зээл дээрээс 10-аас доош хувийн хүүтэй бонд босгох боломжгүй гэж тооцож байна.

Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, төлөвлөсөн орлогоо олж чадвал дээрх төлбөрийг дарамт багатайгаар төлөх боломж бий. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар суларсан. Энэ цаг үед АНУ-ын Төв банкны бодлогын хүү түүхэндээ хамгийн хурдтайгаар нэмэгдэж байгаа бөгөөд оны эцсээр 4.5 руу хүргэх төлөвтэй байна. Үүнээс үүдэн Япон, Солонгос, Европын холбоо тэргүүтэй улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларч буй. Төгрөгийн ханшийн хэлбэлзэл зайлшгүй бөгөөд бусад улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханштай харьцуулбал арай бага суларч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж