Дүрэмт хувцасны үнийг санаатайгаар нэмсэн 3 үйлдвэрийг торгожээ

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Дүрэмт хувцасны үнийг санаатайгаар нэмсэн 3 үйлдвэрийг торгожээ

Дүрэмт хувцасны үнийг санаатайгаар нэмсэн 3 үйлдвэрийг торгожээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлттэй холбогдуулан хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч нэмсэн байж болзошгүй үйлдэл илэрчээ.

Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгчид дүрэмт хувцасны үнэ зохиомлоор нэмсэн зөрчлийг хоёр сарын хугацаанд шалгасан байна.

Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1.1-ийг зөрчсөн үйлдэл тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудыг тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын гурван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Үндэсний үйлдвэрийн сурагчийн дүрэмт хувцас эдэлгээ сайтайгаас гадна өмсөхөд биед эвтэйхэн байх ёстой. Гэтэл зарим үйлдвэрийн хувцас дарайж, амархан бөөсөрдөг гээд эцэг, эхчүүдийн зүгээс багагүй гомдол гаргадаг.

Мэдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь төрийн бодлого. Ажлын байр нэмэх, үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, дотоодод мөнгөө эргэлдүүлэх зэрэг олон давуу талтай. Гэхдээ иргэдийн хувьд чанар муутай, өмсөхөд тааламжгүй хувцасыг шахалтад орж авах ёсгүй. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид бараа материалынхаа хийцээс гадна, чанар, биед эвтэйхэн байх зэргийг нь бодолцох шаардлагатай юм. Үнэ нь өсөөд л байдаг, чанар хийц нь бахь байдгаараа байх нь үндэсний үйлдвэрлэгчийн нэг алдаа юм. 2020 оны наймдугаар сард бага ангийн эрэгтэй хүрэм 38-43 мянган төгрөг байсан бол энэ жил 75-78 мянган төгрөг болж өсчээ. Мөн дунд ангийн эмэгтэй хантааз хоёр жилийн өмнө 45-51 мянган төгрөг байсан бол 2022 оны наймдугаар сард 95-103 мянгаар худалдаалж байна. Ийнхүү иж бүрэн дүрэмт хувцасны үнэ 2020-2022 онд 50-85 мянган төгрөгөөр өссөн статистик бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж