Эдийн засг,ийн хэргээр цаазлахгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Эдийн засг,ийн хэргээр цаазлахгүй

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдаан. Фото ©AFP

Синьхуа агентлагийн мэдээнээс иш татан Хятадад эдийн засгийн гэмт хэргийн төлөө алах ялаар шийтгэхгүй болж байгааг Associated Press агентлаг дамжуулав.

Хятадын Эрүүгийн хуулийн эдийн засгийн хэрэгт хамаатай 13 зүйл ангид засвар оруулна. Одоо эдгээр зүйлийн 68 заалтыг өөрчлөх гэнэ.  Гэхдээ хэзээ тэр засвар хийгдэхийг Синьхуа тодруулсангүй, ямар ч байсан төслийг нь Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганы Парламентын хороонд өргөн бариад багаа гэнэ. Парламентын албан ёсны сайтад уг төслийг хүлээн авсан гэдгээс өөр тодорхой мэдээ гаргасангүй.

Синьхуагийн мэдээгээр эдийн засгийн чанартай залилан, татвараас зугтсан, соёлын өв болон үнэт металлыг гадагш гаргахаар завдсан зэргийн шийтгэлийг сулруулах гэнэ.

Хятад улс жилд гүйцэтгэж байгаа цаазаар авах ялаараа дэлхийн лидер бөгөөд үүний төлөө нэг биш удаа олон улсын хүний эрхийн төлөө байгууллагаас шүүмжлэл сонсож байлаа.  Энэ жилийн тавдугаар сард Бээжин хүний эрхийн төлөө тэмцэж нарын шүүмжлэлийн дагуу мэдүүлэг авахдаа тамлан байцаахыг хууль бус гэж зарласан юм. Тамлан байцаалтаар авсан мэдүүлэг нь шүүхэд хүчингүй гэсэн хуулийг тэд баталсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж