ОХУ цөмийн сургуулилалт эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

ОХУ цөмийн сургуулилалт эхлүүлжээ

ОХУ цөмийн сургуулилалт эхлүүлжээ

ОХУ өнөөдрөөс /2022.10.26/ жил бүр тогтмол хийдэг цөмийн сургуулилалтаа эхлүүлжээ. Энэ хүрээнд цөмийн хүчин чадалтай пуужин хөөргөнө гэдгээ АНУ-д мэдэгдлээ. АНУ-ын албаныхан энэ сургуулилалтыг ердийн үйл явдал гэж тодорхойлсон ч ОХУ цөмийн зэвсэг ашиглана гэсэн цуу яриа гараад буй үетэй давхцсан нь эгзэгтэй юм. ОХУ хамгийн сүүлд Украинд довтлохын өмнөхөн цөмийн сургуулилалт хийсэн.

“Аянга” нэртэй эл цөмийн сургуулилалтын хүрээнд стратегийн цөмийн хүчний томоохон хэмжээний маневрууд хийнэ гэж цэргийн өндөр албан тушаалтан хэлжээ. Жил бүр тогтмол хийдэг сургуулилалтыг хэдэн долоо хоногийн турш хүлээж байсан ч саяхан ОХУ мэдэгдлээ хийв.

ОХУ-ын сургуулилалт НАТО-ийн олон жил төлөвлөсөн “Steadfast noon” цөмийн сургуулилалттай давхцаж байна. НАТО-ийн сургуулилалтыг энэ жил Бельги улс зохион байгуулж буй бөгөөд аравдугаар сарын 17-30 хооронд үргэлжилнэ. Сургуулилалтад 14 орон оролцож байна. АНУ-ын В-52 алсын тусгалын бөмбөгдөгч онгоцуудыг сургуулилалтад оролцуулахаар Хойд Дакота дахь Минот баазаас авчирчээ. Мөн дөрөв, тав дахь үеийн сөнөөгч онгоцууд оролцоно.

“НАТО-ийн сургуулилалт нь эвслийн цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх чадавхийг аюулгүй, найдвартай бөгөөд үр дүнтэй байлгах зорилготой” гэж ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ сарын эхээр мэдэгдсэн. Мөн Оросын сургуулилалтыг хянаж, сонор сэрэмжтэй байх болно гэлээ.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж