Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Г.Дугаржавыг томилжээ | News.MN

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Г.Дугаржавыг томилжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Г.Дугаржавыг томилжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрд очсоноос хойш гурав дахь даргаа хүлээж авч байна. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн тушаалаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирал А.Ариунболдыг чөлөөлж, Г.Дугаржавыг томилжээ. Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Ийн шийдвэр гарсны дараа "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т даргаар ТӨБЗГ-ын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Шинэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг томилж байсан билээ.

Үүнтэй холбогдуулан, ТӨБЗГ-аас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн өмчийг төрд хүлээн авах процесс үргэлжилж байна. Г.Дугаржав нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ойрын хүн гэгдэг. МАН, МАХН нэгдсэн тохирооны хүрээнд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг өгөх асуудал яригдсан гэх албан бус мэдээлэл ийн албажиж, Г.Дугаржавыг томилсон байна.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авах шийдвэрийг Засгийн газар гаргаснаас хойш гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс дарга солигдсон ч асуудал нь дуусахгүй, энэ өвөл ажиллахгүй байх нөхцөл үүсч болзошгүй гэжээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОД 2022-10-26 202.21.117.178

ЭНЭ БАЙГУУЛЛАГА ХЭДЭН ЗАХИРЛЫН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА АА, ӨӨДӨЛДӨГГҮЙ, ӨР НЬ УЛАМ НЭМЭГДЭЭД БАЙДАГ, МӨНГӨ УГААДАГ ГАЗАР БОЛСОН ЮМ УУ

Avatar

Зочин 2022-10-26 202.55.188.104

Танайх редакторгүй болчихсон юмуу. Цэнгэл дарга тушаалаар халдаггүй ТУЗ ын шийдвэрээр солидог юм. юмаа судлаж бичдэг болгоо

Avatar

Зочин 2022-10-26 202.126.89.53

МАН ч ёстой ханхалзаж бнадоо. Албан Тушаал, Мөнгөөр халгиж цалгиж бнадаа….

Avatar

mgl 2022-10-26 192.82.90.58

ah duu, tanil tal, nutag negten esvel tsunh barigchdiig darga bolgood ajil unagadag. eruusuu tur muu management hiideg gedeg ni uuntei l holbootoi.

Avatar

Зочин 2022-10-26 66.181.160.23

Намын угаадас горьдсон ац шдээ банди удахгүй 461 марш болно

Avatar

Зочин 2022-10-26 188.162.254.69

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж