Су-30 осолдсон дүүрэгт онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Су-30 осолдсон дүүрэгт онц байдал зарлав

Су-30 осолдсон дүүрэгт онц байдал зарлав

ОХУ-ын Эрхүү хотын Ново-Ленинод байрлах орон сууцан дээр байлдааны Су-30 онгоц унасан тул хотын захирагч Руслан Болотов тус дүүрэгт аравдугаар сарын 23-ны 20:00 цагаас эхлэн онц байдал зарлажээ. Албаныхны мэдээлснээр ослын улмаас тус дүүргийн 150 өрх цахилгаангүй болсон аж. Орон гэргүй болсон иргэдийг түр орогнох төв рүү нүүлгэн шилжүүлж, гэр нь сүйрсэн хоёр өрхөд тус бүр 100 мянган рубль өгөхөөр болов.

Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев ярихдаа “Өчигдөр гэрээ алдсан иргэдэд паспортыг нь нөхөн олгосон. Өнөө өглөө мужийн зүгээс өрх бүрт 100 мянган рублийн тусламж үзүүлэхээр болсон. Өдөр гэхэд дансанд нь орно” гэжээ.

Байлдааны Су-30 онгоцоор туршилтын нислэг үйлдэж байсан бөгөөд ослын улмаас хоёр нисгэгч хоёулаа амиа алджээ.

Ленин дүүрэгт онц байдал зарласантай холбогдуулан тус хотод оршин суух монгол оюутантай холбогдсон юм. Тэрбээр ярихдаа “Зөвхөн осол болсон дүүрэгт л онц байдал зарласан байх. Онцгой байдал зарласан талаар юм сонсогдоогүй” гэв. Харин Гадаад хэргийн яаман дээр тус дүүрэгт онц байдал зарласан талаарх мэдээлэл хараахан ирээгүй байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж