Хөгжлийн банкнаас зээл авсан VS аваагүй

Хуучирсан мэдээ: 2022.10.26-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкнаас зээл авсан VS аваагүй

Энэ долоо хоногийн VS буландаа Сангийн сайд Б.Жавхлан болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Тодруулбал, Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайдыг Хөгжлийн банкнаас гурван удаа буюу 900 сая төгрөгийн зээл авсан, ийм Сангийн сайдтай байж болохгүй гэсэн бол хариуд нь Сангийн сайд зээл авсан аж ахуй нэгжүүд надтай ямар ч хамааралгүй гэх тайлбарыг өгч байлаа. 

Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн

Төсөв дагаж орж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бонд баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад үгүй болгосон. Манай үед 2017 онд Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан. Ингэж сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз зээлийн газрын захирал, н.Уянга нь бас цуг сурч байсан. Эд нар Чингис банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон. Ийм байхад таслан зогсоохгүй байж болохгүй. Сангийн сайд нь зогсохгүй байна.

Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл Зэт финанс банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан.

Хяналт шалгалтыг энэ улсуудаас эхлэх ёстой. 23 компанийг АТГ-д шалгуулахаар өгсөн.

Б.Жавхлан
Сангийн сайд

Ц.Даваасүрэн гишүүний надтай холбоод байгаа Дархан-Уул аймгийн хоёр аж ахуйн нэгж Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүд надтай ямар ч хамааралгүй. Тэгж ярих юм бол Ц.Даваасүрэн гишүүн өөрөө Бондын зөвлөлийн гишүүн байсан хүн.   Бондын эх үүсвэрээс гаргаж байсан зээл Бондын зөвлөлийн шийдвэрээр олгож байсан гэдгийг сайн мэднэ.  "Ган хүдэр" компани мөн л Дарханы компани юм билээ. Хөгжлийн банкнаас зээл авсан компани юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. "Зэт финанс"-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэж худлаа. Жишээ нь, Бичил санхүүгийн  хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. "Чингис хаан" банкинд нөлөөлсөн асуудал огт байхгүй. Ч.Мөнхбаярыг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж