ХАМАС ба ФАТХ дахиад л муудалцав

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

ХАМАС ба ФАТХ дахиад л муудалцав

ХАМАС-ыг дэмжигчид. Архивын гэрэл зураг ©AFP

ХАМАС хөдөлгөөний лидерүүдийн  нэг Селах аль-Брадавил (Selah al-Bradawil)  мэдэгдэхдээ Израильтай хэлэлцээрт  орох гэж байгаа учраас ФАТХ намын төлөөлөгч нартай уулзахгүй гэжээ. Палестины ерөнхий сайд Исмаил Ханиятай (Ismail Haniyeh) хийх уулзалт нь ардчилсан сонгууль явуулахад саад болж байгаа хоёр палестин бүлэглэлийнхний хооронд эвээ ололцох хэлэлцээрийн эхлэл болох ёстой байсан юм.

Гэвч хэт даврагч лалын ХАМАС арай радикал ФАТХ намынхан Израильтай шууд хэлэлцээрт орж байгааг хатуухан шүүмжиллээ. Жижиг радикал  нэгдлүүд ч тэднийг дэмжсэн байна. Палестин, Израилийн хэлэлцээр есдүгээр сарын 2-нд Вашингтон хотноо явагдах ба тэдний хэлцэл 2008 онд еврейн сууринг израильчууд барьж байгаагаас болон тасарсан юм. Энэ удаагийн хэлэлцээрээр эхний ээлжид Зүүн Иерусалимын статус ба Израилийн эзэлсэн Палестины нутгийн талаар ярилцана. 

Зүүн Иерусалимын асуудал хэлэлцээрт үргэлжийн маргааныг гаргадаг. 1967 оны зургаа хоногийн дайнаар түүнийг Израиль эзлээд өнөөг хүртэл барьж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж