Сурагчдаас Iphone-14 pro max гар утас нэхсэн гэх багшийг ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл өнөөдөр /2022.10.25/ цахим хуудаст гарсан. Энэ талаар нийслэлийн Боловсролын газраас тодруулахад "Ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гараагүй. Тухайн багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Тухайн ангийн сурагчдын зарим эцэг, эх анх гомдол гаргасан. Гэвч асуудлыг шалгаж, сургуулийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс хуралдахад тухайн ангийн 36 сурагчийн эцэг, эх ийм асуудал байхгүй.
Багшийг албан шаардлагаар ажлаас нь чөлөөлөхийг оролдож байна гэсэн. Хяналт, шалгалтууд хийгдээд явж байгаа. Тухайн багшийг эргүүлж ажилд нь авах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй" гэлээ.
Тухайн багшийг ажлаас чөлөөлөх шийдвэр энэ долоо хоногт гарсан байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Ерөнхий боловсролын V сургуулийн 11 дүгээр ангийн багш П нь хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй амралтад авч яван архи өгдөг, электрон тамхи татаж байхад шаардлага тавьж зогсоодоггүй. Баяр бүрээр хүүхдүүдээ дарамталж бэлэг авхуулдаг одоо “Iphone-14 pro max” авахуулна гэж уурлаж буй гэх мэдээ гараад байсан юм. Тодруулбал, тус багш нь өмнө нь Iphone 10 гэх утас авахуулсан бөгөөд одоо "Iphone 14 prо max авахуулна. Өрөнд оров оо" зэргээр сурагчид руугаа чат бичиж дарамталсан байдаг.
МУ-ын Иргэн 2022-10-25 202.126.90.141
Зайлуулдөө нэг муу утаснаас болж талхнаасаа явлаадаа. Дээр нь олны танил болоод дуусах шив…
Улаанбаатар бол Луйварчдын хот....... 2022-10-25 202.55.188.91
Хамгийн авилгад идэгдсэн хүмүүс бол ерөнхий боловсролын сургуулийн багш нар!!! Элдэв ном сонин шахаж мөнгө хийнэ, багш нарын баяраар бэлэг нэхнэ. Давталга нэрээр хүүхдүүдээс мөнгө нэхнэ. Эцэг эхийн хурал бол зүгээр мөнгө нэхэх жүжиг!!! Эцэг эхчүүд хүүхдийн төлөө бүгдийг тэвчдэг. Боловсролын яам эцэг эхийн хурлыг онлайн zoom хэлбэрт оруулах ёстой тэгж байж гэмээ нь их ил тод болж энэ муухай бузар булайгаас сална!!! Zoom хурал хийснээр бүгдийн цаг хугацаа бензин тос түгжрэлээс урдчилан сэргийлнэ.
Иргэн 2022-10-25 103.10.21.249
ийм шуналтай багш эмч цагдаа нар байгаашдэ ил болсон нь болхоос
Зочин 2022-10-25 202.131.254.222
Зарим нэг багшийн хойдохийг үзэх гэсэн эцэг эхчүүдээс болж багш нар хохирч байна Бүх талаас нь судлаж байж шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ Хүүгийн маань ангийн нэг ээж яг л ийм аргаар хэл ам хийж явдаг Энэ нь хүүхдүүдийн сургалтанд сөргөөр нөлөөлж багшийн анхаарлыг алдуулж байдаг
Зочин 2022-10-25 192.82.84.5
Хуучинсаг үзэл бодолтой эх эцгийн зөвлөл гэж нэг балай нөхдүүд байна. Энэ нийгэм, цаг үеэ ойлгохгүй
unen 2022-10-25 202.9.46.69
zahiral manageruud ni iim zuiltei evlereed, umguuluud hamgaalaad bdg bolohoor tesver aldsan humuus ingej hergiig ni ilchilj bgaa baih. baga angiin bagsh ni tend surdag mana huuhdiig zoddog bsan, hunii uuriiguu hamgaalah chadvargui nyalh huuhdiig aris ni hulartal agaddag, joohon beleg ug ul he dhonog taivan bailgadag, uguhgui bol huuhded setgel zuin bolood bie mahbodiin huchirhiilel uilddeg bsan, baga angijn manager ni umuuruud ichihgui huuhdee daguulj irlee gedeg bsan shvv, yagaad huuhdee harua
tunaa 2022-10-25 202.9.40.254
Naad 5-r surguuliin zahiral gej olbiison gar bainaa Arga hemjee avaach
mgl 2022-10-25 103.57.94.61
Manai huuhdiin angiin etseg ehiin zuvlul ni sayahan 1 huuhdees 10000 garan tugrug avch niitdee 400000 garan tugrug beleg bolgoj ugsun. Bi heregtei yum hiih yum baih geed ugch orhison. Daraa ni medsen chini beleg bolgoj ugsun baina lee.
Зочин 2022-10-25 192.82.75.215
Эцэг эхийн зөвлөл гэдэг балай хүмүүсийн хэрэг байхгүй шүү. Хүүхдүүдэд хэрэгтэй юу ч хийхгүй байж дандаа мөнгө нэхэж бдаг!!!!!!
Олимпиад 2022-10-25 202.126.90.96
ХЭДХЭН СУРАГЧ ТАСАЛЖ АВААД ОЛИМПИАДАЛ БЭЛДЭЭД БУСДЫГ НЬ УРСГАЛААР НЬ ХАЯДАГ,. ХЭДХЭН СУРАГЧ ТАСАЛЖ АВААД БӨХ, САГСААР ХИЧЭЭЛЛҮҮЛЖ СПАРТАКАД ОРУУЛЖ СУУДАГ ТЭГЭЭД ЭЦЭСТ НЬ ӨӨРСНӨӨ "ГАВЪЯАТ, УЛСЫН ТЭРГҮҮНИЙ …." НЭР ЗҮҮДЭГ ХУДЛАА БАГШ НАР МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ДАМПУУРУУЛЖ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙН АМЬДРАЛААР НААДАЖ БАЙНА ‼️
ТИЙМ ОЛИМПИАДААР ДАГНАДАГ ХӨДӨӨНИЙ БАГШ НАРЫГ НИЙСЛЭЛ НЬ ӨӨРӨӨ УРЬЖ ЗАЛААД ХОТОД АВЧ ИРЖ АЖИЛЛУУЛАХАА БОЛИМООР ЮМ ‼️
Зочин 2022-10-25 64.119.27.121
тэгээд бүгдээрээ сагс тоглоод олимпиадад орох уу ? авьяастай ,хүсэл сонирхолтой хэсгийг нь л тэр чиглэлээр нь явуулаад залхуу,идэвхгүй нь үлдээд ээж аав нь өөнтөглөөд өчнөөн жил болж байна шүү дээ,!!! Хүүхдээ сагс тоглуулмаар байвал секц дугуйланд нь сурга, олимпиадад оруулмаар бол хичээл номонд нь анхаар.
Зочин 2022-10-25 202.21.107.109
Захирал нь удирдах чадваргүй ажлаас чөлөөл
Zochin 2022-10-25 66.181.161.9
Багш ямар нэг байдлаар зөвшөөрөлгүй мөнгө хураах нэхэх зэрэг үйлдэлийг харьяа дүүргийн БСГазарт мэдэгддэж болдог шүү. Эцэг эхчүүд л өөрсдөө далдагнаад байхгүй бол багш нар тэгж аймаар нэхэхгүй байлгүй дээ.
Зочин 2022-10-25 188.162.254.12
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин 2022-10-25 202.9.40.171
Одооны багш нар ийм л болсон. Капиталист буюу бидний хэлдгээр ардчилсан нийгмийн ёс суртахуун ийм л юм. Социалист нийгэмд бол ийм юм бодож ч чадахгүй. Социалист ёс суртахуун гэдэг чинь агуу зүйл байжээ.Одоо манай нийгэмд гарч байгаа бүх зүйл ардчилсан ёс суртахуун юм.Хар тамхи татна, биеэ хөгшин залуу мөнгөтэй хүнд үнэлнэ, авилгал авна, бусдыг гүжирдэнэ, албан тушаала ашиглаж хөрөнгөжинө, улсын хөрөнгийг завшина гээд цааш нь дурьдвал далай далай
Зочин 2022-10-25 139.5.219.91
Та ганцаараа социализмруугаа буцаж үз дээ !
Зочин 2022-10-25 103.26.195.102
Эдүгээ Монголд тогтоод байгаа нийгэм чинь жинхэнэ ардчилалтай огт падгүй, түүний зөвхөн гадна төрхийг больхи дууриасан, агуулга нь хуучин соц.нийгмийн аль л муу талыг нь хэвээр хадгалсан, хаана ч байхгүй гаж нийгэм болчихоод байгаа юм!! 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн нь үнэн боловч 1993 оноос эхлээд төр засаг нь Ардчиллыг зориудаар мушгин гуйвуулж, зэрэмдэглэн эвдэж ийм байдалд хүрэх замыг зассан түүхтэй!!!
Зочин 2022-10-25 202.126.90.30
ман хийсэн ажил одоо төр өарьж буй бөгөөд сүүлийн 30 жил төр байгаа мангас даа
чоогоо 2022-10-25 66.181.160.32
Ардчилал бол бидэнд олдсон том боломж, түүнээс өөр сайн, илүү юм байхгүй. Ардчилалыг анархизм болгосон өөрсдөдөө л гомдохоос коммунист нийгмээ санагалзаад мөрөөдөөд гаслаад уйлан дуулаад байх шаардлагагүй. Хаа очиж Z үеийнхэн маань ардчилал эрх чөлөө гэдгийг утгаар нь ойлгож эхэлсэн нь сайшаалтай.
а 2022-10-25 202.131.235.238
гошногоных нь ардчилал