"Утас нэхсэн гэх багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн"

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

"Утас нэхсэн гэх багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн"

"Утас нэхсэн гэх багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн"

Сурагчдаас Iphone-14 pro max гар утас нэхсэн гэх багшийг ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл өнөөдөр /2022.10.25/ цахим хуудаст гарсан. Энэ талаар нийслэлийн Боловсролын газраас тодруулахад "Ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гараагүй. Тухайн багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Тухайн ангийн сурагчдын зарим эцэг, эх анх гомдол гаргасан. Гэвч асуудлыг шалгаж, сургуулийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс хуралдахад тухайн ангийн 36 сурагчийн эцэг, эх ийм асуудал байхгүй.

Багшийг албан шаардлагаар ажлаас нь чөлөөлөхийг оролдож байна гэсэн. Хяналт, шалгалтууд хийгдээд явж байгаа. Тухайн багшийг эргүүлж ажилд нь авах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй" гэлээ.

Тухайн багшийг ажлаас чөлөөлөх шийдвэр энэ долоо хоногт гарсан байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Ерөнхий боловсролын V сургуулийн 11 дүгээр ангийн багш П нь хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй амралтад авч яван архи өгдөг, электрон тамхи татаж байхад шаардлага тавьж зогсоодоггүй. Баяр бүрээр хүүхдүүдээ дарамталж бэлэг авхуулдаг одоо “Iphone-14 pro max” авахуулна гэж уурлаж буй гэх мэдээ гараад байсан юм. Тодруулбал, тус багш нь өмнө нь Iphone 10 гэх утас авахуулсан бөгөөд одоо "Iphone 14 prо max авахуулна. Өрөнд оров оо" зэргээр сурагчид руугаа чат бичиж дарамталсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж