“Инфляцийг нэг оронтой тоонд тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ” | News.MN

“Инфляцийг нэг оронтой тоонд тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ”

“Инфляцийг нэг оронтой тоонд тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ”

“Инфляцийг нэг оронтой тоонд тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ”

Монголбанкинд өнөөдөр (2022.10.25) “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг боллоо.


Монгол Улсын эдийн засагт гадаад орчны таагүй нөхцөл байдал нөлөөлж буй ч энэ оны эцэст эдийн засгийн өсөлт 3, ирэх онд 4-5 хувьд хүрэх төсөөлөлтэй байна.

Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бол Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн төлөв, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир макро эдийн засгийн бодлогын зорилтуудыг тус тус танилцуулав.

ВАЛЮТЫН ЦЭВЭР ОРОХ УРСГАЛ ТАТАРЧ, ГАРАХ УРСГАЛ ӨНДӨР БАЙНА

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Эдийн засгийн өсөлтийн хувьд гадаад орчны таагүй нөхцөл байдал Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд манай эдийн засгийн идэвхжил сул байлаа. Төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлээд байна. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсч, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэсэн. Цаашид экспорт үргэлжлэн сэргэсэн тохиолдолд эдийн засаг энэ онд 3 хувь, ирэх онд 4-5 хувиар өсөх тооцоололтой байна.

Нийт инфляцийн 60-70 хувь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байна. Цаашид инфляцийг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болох тул инфляцийг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

Энэ оны эхнээс валютын цэвэр орох урсгал татарч, гарах урсгал өндөр хадгалагдаж байна. Сүүлийн улирлуудад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч манай экспортын үнэ бодитоор бага байсан, том төслийн бүтээн байгуулалтуудыг дотоодын эх үүсвэр, экспортын орлогоос санхүүжүүлж байгаа нь валютын орох урсгал дотоодын зах зээлд орж ирэхгүй байсан, бензин, шатахуун, хүнсний барааны үнийн огцом өсөлтүүд импортын төлбөрийг нэмэгдүүлсэн, төсвийн өндөр зардал, хямралын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг нь худалдааны тэнцэлд нөлөөлж байна.

Төлбөрийн тэнцлийн тусгал болсон валютын орох, гарах урсгалын зөрүү нь эцэстээ хатуу мөнгөний бодлоготой зэрэгцэн банкны систем дэх үүсвэрийг бууруулж, улмаар зээлийн өсөлтийг сааруулж байна. Цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь худалдааг хөнгөвчлөхөд маш том эерэг нөлөө үзүүлэх хэдий ч олон улсын геополитикийн нөхцөл байдал, цар тахлаас үүдэлтэй тээвэр, логистикийн саатал, БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг-Ковид” бодлого зэрэг гадаад хүчин зүйлсээс маш олон зүйлс хамаарч байна. Иймд юун түрүүнд улсын санхүүгийн нөөц чадавхыг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгө бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цаашид үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байна. Монголбанкны 2023 оны бодлого, үйл ажиллагаа инфляцийг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

 ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ТЭЛЖ, ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨСВӨЛ ИНФЛЯЦИ 17-18 ХУВЬД ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.БАЯРДАВАА:

-Гадаад нөхцөл байдал, тээврийн зардалтай холбоотой байдал нь инфляцийн 50-60 хувьд нөлөөлж байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үнэ нэмэх шийдвэр гарсан, гурилын үнэ өссөн зэрэг нь инфляцийг 2 хувиар нэмэх нөхцөл бүрдүүлж байна. Улирлын шинж чанартай бараа, бүтээгдэхүүний үнэ инфляцид хамгийн их нөлөөлдөг тул нийлүүлэлтийн тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэв төсвийн зардлыг тэлж, гадаад үнэ, тээвэр, газрын тосны үнэ, нэрлэсэн цалин нэмэгдэж, зээлийн хэмжээ өсвөл инфляци 8 хувь руу буух бус 17-18 хувьд хүрэх магадлалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-25 213.87.145.35

!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://tinyurl.com/2cw3dbux

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж