"Шинэ зуун мод"-ын бүтээн байгуулалтад 171,3 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

"Шинэ зуун мод"-ын бүтээн байгуулалтад 171,3 тэрбумыг зарцуулна

"Шинэ зуун мод"-ын бүтээн байгуулалтад 171,3 тэрбумыг зарцуулна

УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн зүгээс ирэх Монгол Улсын Засгийн газраас 2023 онд төсвийн хэмнэлтийн  бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн атлаа Барилга, хот  байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээвэр хөгжлийн яамны урсгал зардлууд нэмэгдсэн шалтгааныг тодруулав. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сүү, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр өндөр ашиг шимтэй мал оруулж ирэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудалд бодлогын шийдэл гарах эсэхийг лавлав.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Салбарын сайдын багц өссөн дүнтэй байгаагийн гол шалтгаан нь Хөшигийн хөндий буюу “Шинэ зуун мод” хотын бүтээн байгуулалтын ажилд 171.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг туссантай холбоотой. Үүнээс 2023 онд  66.9 тэрбум төгрөг, үлдэгдэл нь 2024 онд санхүүжихээр төлөвлөсөн” хэмээн хариулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан, “Барилга, хот байгуулалт болон Зам, тээврийн хөгжлийн яамдын хувьд урсгал зардал нэмэгдээгүй, хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдсэн. Тухайлбал, Засгийн газрын тогтоолоор Зам, тээврийн хөгжлийн яамны хөрөнгө оруулалтын зардалд Ульхан, Хавиргын боомт хүртэлх хоёр том автозамын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн” гэдгийг хариултдаа тодотгов. Мөн УИХ-аас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 228 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 41 тэрбум, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд 40 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 67 тэрбум, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 17 тэрбум төгрөг гээд нийтдээ 228 тэрбум төгрөгөөр урсгал зардал нэмэгдсэн гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж