Амласан байраа өгөхийг Ерөнхий сайдад сануулав | News.MN

Амласан байраа өгөхийг Ерөнхий сайдад сануулав

Амласан байраа өгөхийг Ерөнхий сайдад сануулав

Амласан байраа өгөхийг Ерөнхий сайдад сануулав

Токио-2020 зуны олимпод Монгол Улс онцгой анхаарч, Биеийн тамир, спортын газрыг Ерөнхий сайд харьяандаа аван улсын хороо болгосон билээ. Хангамж, төсөв нь ч сайжирсан шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Токиогийн тэнгэрт Монголын далбааг таван удаа мандуулсан.

Паралимпийн дараахан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зуны олимп, паралимпийн наадамд оролцож, амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг Төрийн ордонд хүлээн авч, батламж гардуулсан. Энэ үеэрээ тэрбээр тамирчдад байр амлажээ. Гэвч өдгөөг хүртэл олимпийн медальтнууд байрандаа орж амжаагүй явна.

Засгийн газрын хуралдаанаар тэмдэглэл гаргаж, олимпийн наадмаас медаль хүртсэн дөрвөн тамирчиндаа байр олгох шийдвэр гаргасан гэж Биеийн тамир, спортын улсын хорооны тухайн үеийн дарга МУГТ Ц.Шаравжамц мэдэгдсэн билээ.

Өмнө нь олимпийн медальтнуудад цол тэмдэг олгох асуудал дээр иргэд дургүйцсэн. Тодруулбал, олимпоос медаль хүртсэн Саид Моллаей, Б.Болортуяа, Ц.Цогтбаатар нарт гавьяат тамирчин бус Сүхбаатарын одон хүртээсэн нь спортод хайртай түмэнд таалагдаагүй. Мөн олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг хасах талаарх асуудал улсын төсөв хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороон дээр яригдаж байна. Шинэхэн сайд Б.Бат-Эрдэнэ ч төсвөө хасуулах гээд завгүй яваа сурагтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-25 202.131.225.197

Сар бүр өгдөг мөнгөн тэтгэлгийг зогсоох хэрэгтэй. Нэг жил өгөхөд л хангалттай. Байр майр гээд давраад байх юм. Моллай хүртэл гоншигнож байгаад байр авсан. Нэг хүнд хэдэн байр хэрэгтэй юм бэ? Ер нь булчингийн уралдаан биш, оюуны уралдаанд мөнгө зарах хэрэгтэй. Спортын холбоод нь хариуцаад, санхүүжүүлээд явна биз. Мөнгө олдоггүй бол тэр спорт явахгүй л байна биз. Зах зээлийн зарчим.

Avatar

Иргэн 2022-10-25 192.82.80.216

Сар болгон олгодог мөнгөн тэтгэлгийг зогсоох нь зүйтэй.Баялаг бүтээгчдээ илүү дэмжих нь зөв.

Avatar

иргэн 2022-10-25 202.131.227.82

УРАМШУУЛАЛЫГ ХАСАХ УТГАГҮЙ.

Avatar

зочин 2022-10-25 202.9.46.134

Хасах зөв нэг удаа мөнгөн шагнал өг төсөвт маш их дарамт болж байгаа шүү баялаг бүтээгчдээ илүү анхаач гавьяа шагнал өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-25 64.119.27.121

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭЭС ХЭЗЭЭ Ч АРЧИГДАХГҮЙ ҮҮРД ДУУРСАГДАХ ТҮҮХЭН ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГАЙХАМШИГТ ТАМИРЧДАА НАСАН ТУРШИД НЬ АМЬДРАЛЫН БАТАЛГААТАЙ БАЙЛГАХ НЬ ҮНЭХЭЭР УХААЛАГ АРД ТҮМНИЙ ХИШИГ ЭЭ. ТЭД БИДНИЙ ӨМНӨӨС УЛСЫН МИНЬ НЭРИЙГ ТУЛАЛДААНЫ ТАЛБАРТ ДУУРСГАЖ БИД ТЭДНИЙХЭЭ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ АВЬЯАС БИЛЭГ УР ЧАДВАР ОД ХИЙМОРИОР СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ОМОГШООН БАЯРЛАЖ УРАМ ЗОРИГ АВЧ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2022-10-25 64.119.27.121

Тэр байрнуудаа ч өг төр ивээлээ хайралсан хангамж тэтгэлгээ ч бүү тана. ХАРИН НАМУУДАД ӨГДӨГ МӨНГӨӨ БОЛЬ . ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ НАМУУДАД ӨГДӨГ МӨНГӨ ХАРИН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ГАРАХАД ДЭНДҮҮ ХАЙРАН БАЙНА. НАМ САНХҮҮЖҮҮЛДЭГ ГЭЖ БОДОХООР ТАТВАРАА ӨГӨХӨӨС Л ОЙ ГУТДАГ. ДААН Ч ХҮЧЭЭР АВААД ХУЛГАЙГААР НАМЧИНГУУДАД ӨГӨӨД БАЙХ ЮМ ДАА

Avatar

Зочин 2022-10-25 103.57.95.177

Ха ха, жинхэнэ эргүү хар орк байна даа.

Avatar

Зочин 2022-10-25 192.82.88.86

yaaharaa ene sdakuud nasaaraa zugeer mungu avah estoi um. huc

Avatar

Zochin 2022-10-25 59.153.112.247

Төр , засаг иргэдэд мөнгө, халамж амладаг, өгдөг асуудлыг зогсоое. Ерөнхийлөгч, Е сайд болон ИХ-ын гишүүд хувиасаа өгч байгаа бол өөр хэрэг. Улсын төсөв буюу татварын хөрөнгө мөнгийг тэд бусдад хайр хишиг болгон тараах нь буруу. Халамжаа зогсоо, рад иргэдэд хайртай хүн болох гэж бүү жүжиглэ, харин ажлын байр, цалин , тэтгэвэрээ нэмэх бодлогыг түлхүү барь.

Avatar

Зочин 2022-10-25 64.119.24.168

Эдийн засаг хунд байна

Avatar

Зочин 2022-10-25 59.153.115.129

хасах нь зөв зорилтот бүлэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил хийгээд байхад эд нар зүгээр байгаад мөнгө авна гэж байж болохгүй биз дээ

Avatar

Зочин 2022-10-25 188.162.254.12

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Бат инженер 2022-10-25 202.9.40.251

Юу ярьж байгаа юм бэ. Дэлхийд Монгол улсын нэрийг цуурайтуулсан тамирчид байтугай, томоохон нээлт хийсэн эрдэмтэдээ ч Мөнгөн хэлбэрээр урамшуулөах нь зөв. Тэр паалантай төмрөөр чинь яах юм

Avatar

Кса 2022-10-25 202.126.90.9

Гавъяатын цол, тэмдгээс Сүхбаатарын одон нь нэртэй төртэй, ховор живэр, үнэ хүндээ алдахгүй дээ.

Avatar

Зочин 2022-10-25 64.119.24.28

хувиасаа өгөөрэй. чи

Avatar

Зочин 2022-10-25 192.82.78.115

Төр засаг нь амласан байраа өгөхгүй хульхидах юм бол тамирчид эх орныхоо нэрийг дуудуулж, олимпод медаль авах хэрэг байгаа юм уу. Бүгд гадаад руу гарсан дээр дээ.

Avatar

Зочин 2022-10-25 59.153.87.175

ЭРЛЭГДОРЖИЙН ТЭНЭГ ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАХ НЬ ЗӨВ

Avatar

Зочин 2022-10-25 139.5.219.91

Чиний атаа хорсол хөдлөөд хэцүү байгааг ойлголоо,хө !

Avatar

хайран 2022-10-25 66.181.166.134

элбэгдоржийн гаргасан хамгийн тэнэг шийдвэр бол тамирчдад сар бүр олгодог балай явдал.

Avatar

lol 2022-10-25 202.21.109.87

tamirchid bolon gaviya baiguulsan humuusiig neg l shagnah heregtei..nasan turshiin shagnal gej yu bhav dee..ene chini halamj shyy dee..tetgevertee ert garlaa gehed shavi beltgeed shavi nariinhaa baiguulsan gaviyanii hucheer dahiad shagnal avah erh ni neelttei shyy dee..

Avatar

Иргэн 2022-10-25 202.21.117.194

хасах нь зөв Монгол шиг сар бүр мөнгө өгдөг нэг ч орон байхгүй . Төсөвт маш их дарамт учруудж байна. Нэг удаа хэдэн төгрөг өгөхөд болно.

Avatar

Зочин 2022-10-25 202.70.38.18

НАСААР НЬ ӨНДӨР ЦАЛИН ӨГНӨ ГЭЖ ХАМГИЙН БУРУУ

Avatar

Зочин 2022-10-25 122.201.26.13

Hasuulsan deeree. Ankh medali avhad ni l gaigui mungun shagnal ugdug bhad bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж