Амласан байраа өгөхийг Ерөнхий сайдад сануулав

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

Амласан байраа өгөхийг Ерөнхий сайдад сануулав

Амласан байраа өгөхийг Ерөнхий сайдад сануулав

Токио-2020 зуны олимпод Монгол Улс онцгой анхаарч, Биеийн тамир, спортын газрыг Ерөнхий сайд харьяандаа аван улсын хороо болгосон билээ. Хангамж, төсөв нь ч сайжирсан шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Токиогийн тэнгэрт Монголын далбааг таван удаа мандуулсан.

Паралимпийн дараахан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зуны олимп, паралимпийн наадамд оролцож, амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг Төрийн ордонд хүлээн авч, батламж гардуулсан. Энэ үеэрээ тэрбээр тамирчдад байр амлажээ. Гэвч өдгөөг хүртэл олимпийн медальтнууд байрандаа орж амжаагүй явна.

Засгийн газрын хуралдаанаар тэмдэглэл гаргаж, олимпийн наадмаас медаль хүртсэн дөрвөн тамирчиндаа байр олгох шийдвэр гаргасан гэж Биеийн тамир, спортын улсын хорооны тухайн үеийн дарга МУГТ Ц.Шаравжамц мэдэгдсэн билээ.

Өмнө нь олимпийн медальтнуудад цол тэмдэг олгох асуудал дээр иргэд дургүйцсэн. Тодруулбал, олимпоос медаль хүртсэн Саид Моллаей, Б.Болортуяа, Ц.Цогтбаатар нарт гавьяат тамирчин бус Сүхбаатарын одон хүртээсэн нь спортод хайртай түмэнд таалагдаагүй. Мөн олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг хасах талаарх асуудал улсын төсөв хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороон дээр яригдаж байна. Шинэхэн сайд Б.Бат-Эрдэнэ ч төсвөө хасуулах гээд завгүй яваа сурагтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж