438,416 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

438,416 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 145,118,857 төгрөгийн үнийн дүн бүхий 438,416 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +15%), "Гутал" ХК (GTL +15%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +13.09%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" ХК (TTL -4.72%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -4.52%) болон "Төрийн Банк" ХК (SBM -3.8%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 18,163 ширхэг нэгж эрхийг 5,743,054 төгрөгөөр, мөн хөрөнгөөр баталгаажсан 105 ширхэг үнэт цаасыг 10,500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 34302.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,360,049,854,102 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж