Берлусконийн эхнэр салалтын нөхцөлөө зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Берлусконийн эхнэр салалтын нөхцөлөө зөвшөөрсөнгүй

Вероника Ларио ба Сильвио Берлускони. Фото ©AFP

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони ба түүний эхнэр Вероника Ларио хоёр салалтын нөхцөл дээрээ тохиролцоонд хүрч чадсангүй. Corriere della Sera сонинд бичсэнээр 2010 оны тавдугаар сард тохиролцсон хэлцэл нь Лариод  таалагдсангүй. Тэд удтал тохиролцоод Ларио анх шаардсан 43 сая евроныхоо оронд долоон саяыг авахаар зөвшөөрсөн гэж тэр үед мэдэгдэж байсан юм.

Түүнээс гадна Берлусконий сар бүр 300 мянган еврог Лариод төлөөд амьдарч байсан Бельведер харшдаа үлдэхийг Сильвио зөвшөөрсөн гэж бичигдэж байлаа.

Харин одоо эхний тохиролцоо Лариод үл таалагдлаа. Тэдний хүүхдүүд: 25 настай Барбара, 23 настай Элеонора ба 21 настай Луижи нарынхаа ирээдүйн төлөө зовж буйгаа Ларио гаргаад байна. Тухайлбал, хүүхэд тус бүрт нь Берлусконийн гэр бүлийн Fininvest компанийн 7,5 хувийн хувьцаа ноогдож байгаа бол Берлусконийн эхний эхнэрийн хүүхдүүд 44 настай Марина, 41 настай Пьерсильвио холдингт удирдах тушаалтай. Берлускони эцсийн дүнд хүүхдүүдээ тэгш боломжтой болгоно гэж хэлдэг байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж