"Эрдэнэтийн овоолгын ашгийг 34:33:33 гэж хуваахаар төсөлд тусгасан" | News.MN

"Эрдэнэтийн овоолгын ашгийг 34:33:33 гэж хуваахаар төсөлд тусгасан"

"Эрдэнэтийн овоолгын ашгийг 34:33:33 гэж хуваахаар төсөлд тусгасан"

"Эрдэнэтийн овоолгын ашгийг 34:33:33 гэж хуваахаар төсөлд тусгасан"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид нийцэхгүй хүдрийн овоолгыг ашиглахтай холбоотой асуудлыг хэлэлцэж, УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд  хуулийн дагуу шийдвэр гаргана. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн гэсэн юм.

Энэ асуудлаар өнөөдөр /2022.10.25/ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уулын баяжуулах үйлдвэрийн технологид таарахгүй хүдрийн овоолгыг хэрхэн ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард миний бие уг тогтоолын төслийг өргөн барьсан. Тогтоолын төслийн талаар товч танилцуулбал 34.33.33 гэдэг товчлолын хүрээнд ярьж болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уулын баяжуулах үйлдвэр бол өнөөдөр 100 хувь Монголын өмч болсон. Монголчууд Эрдэнэтийн баялгийг улс орныхоо хөгжилд дийлэнхийг нь зарцуулж чадаж байгаа.

Гэтэл хүдэр дэлбэлж, хүдрийг шинжилж үзэхээр Эрдэнэтийн үйлдвэрт оруулж баяжуулах гэхээр хоёр зүйл яригдаж байгаа. Эхнийх нь хүдрийн агуулга бага, хоёрдугаарт исэлдсэн гэсэн нэр томъёо байна.

Ийм хоёр төрлийн хүдрийг тусгайлан овоолж, дараа нь боломжит технологи гарахаар угаана гэж хадгалдаг. Миний өргөн барьсан төсөлд Эрдэнэт үйлдвэрийн нийт зэсийн тухай асуудлыг биш дараа ашиглана гэж овоолсон байгаа хүдрийн тухай ярьж байна. Овоолгоос цэвэр зэс ялгаж авдаг. Нийт гурван үйлдвэр байгаагаас хамгийн эхэнд 1994 онд, дараа нь 2010 онд, гурав дахь нь өнөө маргаашгүй ашиглалтад орно. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсын хөгжилд олон давуу тал бий болгож байгаа.

Харин миний хэлэх гээд байгаа санаа нь дээрх үйлдвэрүүд улсын хөгжилд нэмэртэй байж болох ч Эрдэнэтийн иргэдэд ямар ч хүртээлгүй явдал.

Эрдэнэт буюу Орхон аймагт ч ямар нэгэн хүртээлгүй байна. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан. Уулын баяжуулах үйлдвэрт 34, аймагт 33, иргэд 33 хувь эзэмшинэ гэдгийг тусгасан. Өнөөдрийн тооцооллоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жилд 300 гаруй тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Улсын төсөв төдийгүй орон нутгийг хөгжүүлэхээс гадна иргэд хүртэл хувь хүртэх боломжтой. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэтийн нэг иргэн жилд нэг сая төгрөгийн хувь хүртэж болно. Хэн нь ч хожигдохгүй гэсэн үг. Ингэснээр байгалийн баялагаа зөв зохистой ашиглахаас гадна аймаг орон нутагт хөгжил бий болгох нэмэртэй. Өнөөдөр ямар ч байсан байнгын хороонд танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-10-25 66.181.177.152

Алтанхуяг гишүүнийг бүрэн дэмжиж байна.

Avatar

ЗОЧИН 2022-10-25 202.21.126.30

АЛТАНТУЯА МИНЬ ҮЙЛДВЭР 34, АЙМАГ, 33, ИРГЭДЭД 33 ХУВИЙГ НЬ ӨГЧИХӨӨР ХЭН ТЭНД ОВООЛГО АШИГЛАХ ҮЙЛДВЭР БАРЬЖ ӨӨРТӨӨ УЛААН МӨГӨНИЙ АШИГГҮЙ ЮМ ХИЙХ ВЭ ДЭЭ, ЧИНИЙ МИНЬ УХААН ЗҮГЭЭР Л БАЙГАА ДАА.

Avatar

setgegch 2022-10-25 203.98.76.186

Chingis bond chini Mongolchuudiigaa yaaj tamlaj bgaag saihan tailbarlaarai. mergen tuulai ih medegch zalit etgeed chinii hiisen bulhai hezee 1 udur ilernee

Avatar

Зочин 2022-10-25 174.196.195.75

Шaаалдааа. Юуны ч билээ сайд байсан Цагаан (нэртэй хар мөртэй нөхөр) наадахыг чинь ухахыг нь ухаад баяжихаараа нэг боллоо. Сонгуулийн өмнө энд тэнд доншуучилж баахан тэнэсэн. Австралиар ч билүү. Гэв гэнэт хүрээд ирдэг нь ийм учиртай байж, сонгуулийн дараагаар. Хэдий болтол тэнэх вэ дээ, дээр нь эндхийн хэд нь нугаслачих гээд. Хулгайн мөнгөө хувааж идэх ээлжит жүжиг, лaлрын пиздaнууд. Монгол өөдлөхгүй ээ

Avatar

Зочин 2022-10-25 202.9.46.55

Зөв шүүү

Avatar

Зочин 2022-10-25 202.126.90.30

songuili aisui. Ulsaa sonoohoos butsahgui boloh yumdaa novshnuud. Oroo darna gej yarival oor

Avatar

Зочин 2022-10-25 59.153.87.175

НОРОВЫН НОХОЙ ТОЛГОЙТ АЛАЛЦАН ХУЙЯГ ДҮҮЖЛҮҮРЭН ХУЯГ ШОУЧИН ЭТГЭЭД ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ОЛОН ТЭРБУМЫН ЗЭЭЛ ГАДНААС АВЧ ХУЛГАЙ ЛУЙВРЫН ЗАМААР ЗУВЧУУЛЧИХААД ЭНЭ ӨР ЯАХАВ ДЭЭ ХОЙЧ ҮЕ ТӨЛЧИХНӨ ГЭЭД ХЭЭВ НЭГ СУУЖ БАЙСАНДААМОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛСАН ЗАЛЬТ ШАРЫН ҮГЭНД ИТГЭЖ БОЛОХГҮЙ

Avatar

үнэн 2022-10-25 202.21.126.82

Алиалагч, шоу хийхээ боль. Ерөнхий сайд байхдаа нүүрсний үнийг унагаж нэг самарсан, Баттулгын хармаанд орж Монголыг дахин нэг самарсан. УЙХ д биш шоронд байх ёстой хүн дээ.

Avatar

Zochin 2022-10-25 59.153.112.247

Алтанхуяг аа, орхи наадах жүжгээ. Ард түмэн иймэрхүү аргаа барсан худал зүйлд хууртахаа больсон. Эрдэнэт иойргоос дахин яаж сонгуульд өрсөлдөх бэ гэсэн чиний далд санаа чинь. Монголчууд хэзээ ч нэг аймаг, хотын иргэдэд чиний зүүдэлсэн, мөн бусдын толгойг эргүүлэх гэсэн бачир аргыг дэмжихгүй. Тийм сүрхий юм бол чи өрөө Туул голын эрэгт барьсан амралтын газрын хаа орлогы 33 хувийг Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдэд өгдөө. Битгий халамж ярьж ард иргэдийг доромжил….

Avatar

Зочин 2022-10-25 192.82.73.38

Энэ зальт үнэгийг шалгасан дүн гарсан уу. Нилээд аймагт өндөр хүүтэй бонд гаргаж автозам тавьсан нь Дэлхийн чихийг дэлдийлгэсэн үйлдэл болж, улмаар улс дампууруулсан байна. Зам өртгөө хагас зуун жилд нөхдөг бол өндөр хүүгээс шалтгааалж өртөг 100 жид нөхөхөд хүргэжээ. Дээр нь авто замын энэ өндөр өртгийг хоёроос дээш нугалж луйвардсан нь улс дахихн сэхэхгүй болтол бүрэн дампуурах 2 дахь шалтгаан болжээ. Одоо энэ хэврэг замууд нь эвдрэлд орж нөхөөсөөр аргацааж байгаа юм байна

Avatar

Ard 2022-10-25 64.119.21.241

Uul n zuv l yum yarij bn da….

Avatar

б 2022-10-25 103.26.194.254

Энэ бас нэг поп здаа болжээ. Яахаараа Эрдэнтийнхэнд өгөх ёстой юм бэ? Наадах нь чинь улсын хөрөнгө болохоос Эрдэнтийнх биш. Авмаар байвал улс нь л авна биз. Бас нэг зүгээр байж байгаа хүнд мөнгө өгөх гэсэн попорсон халамжаа болих хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2022-10-25 192.82.64.248

Ямар нэг үр ашиг, илүү цэнийг бий болгож тухайн орон нутагт зарцуулах нь зөв гэдэгтэй бүрэн санал нийлнэ. Харин зарцуулах хэлбэр нь шууд иргэдэд бэлэн олгох, халамж хэлбэрээр тараахыг бүрэн эсэргүүцнэ.
Манай улс төрчид ашигтай зүйлд хөрөнгө оруулж дунд, урт хугацаанд үр ашиг нь гарах төслийг огт ярихгүй юм. Зөвхөн өөрт хэрэгтэй, дараагийн сонгуулиар хэрхэн санал авахаа бодсон өчүүхэн бодлого ярьдаг. Боловсрол, ЖДҮ, Хөгжлийн бэрхүшээлтэй иргэд гээд хөрөнгө оруулалт хийж болох салбар өдий төдий

Avatar

Зочин 2022-10-25 202.72.245.125

Зах зээлийн жамаар хөгжих гэхээр нийтийн,ард түмний,төсвийн,эх орны эрх ашиг гээд л тархи угааж гоё гоё ярьсаар ард иргэдэд хүртээлгүй олон төсөл хэрэгжиж хэсэг бүлэг этгээд хожсоор л 30 жил болжээ Тэгээд нөгөө намын санаачлага бол гацааж байгаад дампууруулна тэгээд шалгуулна гээд л хууль шүүхээр явна Яана даа бид нэг л бишээ цаг үе нь ийм болов уу АН МАН ны зөрчил үү

Avatar

иргэн 2022-10-25 202.9.40.168

ЕС байсан хүн гэхэд бас л популизм ярьсаар. Хөрөнгө оруулж технологи нэвтрүүлсэн хүн бизнесийн ашгаа хүртэг. Хуулийн дагуу ашгийн болон АМНАТ төлөөд л нийгэмд хувь нэмрээ оруулна ш дээ…

Avatar

Зочин 2022-10-25 192.82.75.43

Зэс эрдэний хувь гээч Алтанхуягаас Мяндагт групп гэдэгт хэрхэн шилжсэн бэ.

Avatar

Зочин 2022-10-25 139.5.217.151

Жанхуугийн угаадас гударсан сэжгийн шар өвгөн.

Avatar

Зочин 2022-10-25 188.162.254.15

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж