"Эрдэнэтийн овоолгын ашгийг 34:33:33 гэж хуваахаар төсөлд тусгасан"

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

"Эрдэнэтийн овоолгын ашгийг 34:33:33 гэж хуваахаар төсөлд тусгасан"

"Эрдэнэтийн овоолгын ашгийг 34:33:33 гэж хуваахаар төсөлд тусгасан"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологид нийцэхгүй хүдрийн овоолгыг ашиглахтай холбоотой асуудлыг хэлэлцэж, УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд  хуулийн дагуу шийдвэр гаргана. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн гэсэн юм.

Энэ асуудлаар өнөөдөр /2022.10.25/ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уулын баяжуулах үйлдвэрийн технологид таарахгүй хүдрийн овоолгыг хэрхэн ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард миний бие уг тогтоолын төслийг өргөн барьсан. Тогтоолын төслийн талаар товч танилцуулбал 34.33.33 гэдэг товчлолын хүрээнд ярьж болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уулын баяжуулах үйлдвэр бол өнөөдөр 100 хувь Монголын өмч болсон. Монголчууд Эрдэнэтийн баялгийг улс орныхоо хөгжилд дийлэнхийг нь зарцуулж чадаж байгаа.

Гэтэл хүдэр дэлбэлж, хүдрийг шинжилж үзэхээр Эрдэнэтийн үйлдвэрт оруулж баяжуулах гэхээр хоёр зүйл яригдаж байгаа. Эхнийх нь хүдрийн агуулга бага, хоёрдугаарт исэлдсэн гэсэн нэр томъёо байна.

Ийм хоёр төрлийн хүдрийг тусгайлан овоолж, дараа нь боломжит технологи гарахаар угаана гэж хадгалдаг. Миний өргөн барьсан төсөлд Эрдэнэт үйлдвэрийн нийт зэсийн тухай асуудлыг биш дараа ашиглана гэж овоолсон байгаа хүдрийн тухай ярьж байна. Овоолгоос цэвэр зэс ялгаж авдаг. Нийт гурван үйлдвэр байгаагаас хамгийн эхэнд 1994 онд, дараа нь 2010 онд, гурав дахь нь өнөө маргаашгүй ашиглалтад орно. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсын хөгжилд олон давуу тал бий болгож байгаа.

Харин миний хэлэх гээд байгаа санаа нь дээрх үйлдвэрүүд улсын хөгжилд нэмэртэй байж болох ч Эрдэнэтийн иргэдэд ямар ч хүртээлгүй явдал.

Эрдэнэт буюу Орхон аймагт ч ямар нэгэн хүртээлгүй байна. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан. Уулын баяжуулах үйлдвэрт 34, аймагт 33, иргэд 33 хувь эзэмшинэ гэдгийг тусгасан. Өнөөдрийн тооцооллоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жилд 300 гаруй тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Улсын төсөв төдийгүй орон нутгийг хөгжүүлэхээс гадна иргэд хүртэл хувь хүртэх боломжтой. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэтийн нэг иргэн жилд нэг сая төгрөгийн хувь хүртэж болно. Хэн нь ч хожигдохгүй гэсэн үг. Ингэснээр байгалийн баялагаа зөв зохистой ашиглахаас гадна аймаг орон нутагт хөгжил бий болгох нэмэртэй. Өнөөдөр ямар ч байсан байнгын хороонд танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж