"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарыг онцолж байна.
Уг нь түүний албан тушаал УИХ-ын дарга. М.Энхболдыг спикерээс чөлөөлснөөр уг суудалд тэрбээр 2019 онд тухалсан бий. Үүнээс хойш хоёронтоо алх атгасан нь парламентын түүхэнд үлдэх биз ээ.
Намтарыг нь харвал сайн, муу түүхтэй хүн. Сайныг нь дурдахад, УИХ-ын дарга асан З.Энхболд, М.Энхболдтой харьцуулахад улс төрийн тоглолт тэр бүр хийгээд байдаггүй спикер гэж хэлж болно. Ерөнхийдөө аядуу зөөлөн улс төр хийж буй нь магадгүй төр тогтвортой байх нэг үндэс ч болж буй биз.
Монголын улс төр харьцангуй тогтвортой байгаа нь нэгд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүн, хоёрт Г.Занданшатар гэх хувь хүний хэнтэй ч тал тохой алддаггүй зантай нь холбоотой байж мэднэ. Ямар ч байсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутгийн, ойр дотно харилцаатай. Өнөөгийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүхтэй бараг “унаган” багын шахуу найзууд. МАСЗХ-ноос улс төрд хамтран зүтгэж ирсэн, У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр УИХ-ын дарга болсон нь үгүйсэх аргагүй үнэн гэж хэлж болно.
Г.Занданшатарыг спикер болсноос хойш хийсэн улс төр, эдийн засгийн хамгийн том реформ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал. 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яах аргагүй Ардын намын “автортой”. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг АН-ын бүлгийнхэн орхиж гарсан бий. Гэвч, Г.Занданшатар төдийгөөс өдий хүртэл ярьж ирсэн парламентын сонгодог тогтолцоо руу шилжих бүрэн өөрчлөлтийг Үндсэн хуульд хийж өгч чадаагүй. Өнөөдөр ч Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай яваа нь үнэн. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дутуудуулсан асуудлаа суулгаж өгөхөөр ярьж яваа.
Г.Занданшатарын хувьд УИХ-ын дарга гэх хамгийн том карьертаа хүрсэн. Үүнээс цааш явах газар түүнд байхгүй. Өөрөөр хэлбэл, эрх баригч намд 80, 90-ээд оныхон хүч түрэн орж ирж байна.
С.Зоригийг амиа алддаг жил Г.Занданшатар МАН-ын гишүүнээр элсч, улс төрд хөл тавьж байжээ. Тэрбээр намынхаа дэргэдэг залуучуудын байгуулллагыг толгойлж байхдаа “Хадгаламжийн банк”-ны мөнгөөр казино тоглосон гэх хэрэгт нэр холбогдож байсан, энэ нь намтрынх нь нэг бараан “хэсэг” нь. Хэдийгээр “Хадгаламжийн банк”-ны мөнгөөр Өмнөд Солонгост очиж тоглосон гэх дуулианд нэр холбогдсон ч тэрбээр ял, шийтгэлгүй үлдсэн.
Баянхонгор бол түүний төрсөн нутаг. Улс төрийн карьерт хүргэсэн “өлгий” нутаг нь гэж хэлж болно. 2004 онд УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон тойргоо солиогүй. Авсан авгай, элссэн нам, сонгосон тойргоо өөрчлөөгүй өдий хүрсэн гэж хошигнож болно.
Г.Занданшатартай холбогддог бас нэг бараан “түүх” нь Гадаад харилцаа сайд байхдаа санаачилсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль. Үүнээс болж олон хөрөнгө оруулагч Монголоос дүрвэсэн гэж олон нийт түүнийг одоо хүртэл буруутгадаг.
Эзэмшсэн боловсрол, мэргэжлээрээ Г.Занданшатар эрх баригч нам дотроо, үеийнхэндээ толгой цохино. Гэвч сүүлийн үед хэлж, хийж байгаа үйдэл нь олон нийтийг багагүй гайхшируулахад хүргэдэг. У.Хүрэлсүхийг дуурайж нэг хэсэг "ёсолгоо" үйлддэг байсан нь өөрт нь огт зохьдоггүй гэх мэтээр УИХ-ын даргын үг, үйдлээс нь дүгнэвэл алх барьсан "алиалагч" болж харагдаж байна гэвэл доромжилсон болохгүй биз.
Хамгийн сүүлд гэхэд өөрийнхөө дүрээр хүүхэлдэйн кино хийсэн нь нийгмийн эгдүүцэл, эсэргүүцлийг дагуулсан. Үе, үе ийм үйлдэл гаргадаг нь өөрийгөө сануулах гэсэн пиар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь түүнд эерэг оноо гэхээсээ эсрэг оноо цуглуулах нь бий.
Тэрбээр улс эх орноо Япон лугаа хөгжүүлэх сонирхолтой. Тэрбээр “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байгаа"-аа нэгэнтээ илэрхийлж, санал санаачилга ч гаргаж байв. Гэхдээ түүний энэ санаачилга улс төрд төдийлөн яваагүй.
ХӨРӨНГӨ ОРЛОГО:
Түүний гэр бүлийн гишүүдийн орлого 2020 онд 85,2 сая төгрөг байсан бол 2021 онд 217,7 сая төгрөг болж өсжээ. Харин өөрийнх нь орлого 506,4 саяас 60 сая төгрөг болтлоо буурсан гэж ХОМ-тээ бичсэн байна. Тэрбээр 1,1 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, үйлчилгээний газартай. 80 сая төгрөгийн Murano маркийн автомашин, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2021 онд хөрөнгө орлогод нь 49 сая төгрөгийн үнэ бүхий газар шинээр нэмэгджээ.
Мөн дотоодын банкинд байсан 188 сая төгрөгийн хадгаламж нь 115 сая төгрөг болтлоо буурч, 222 сая төгрөгийн зээл авчээ. Нэгүн кашмер ХХК ХХК, Монитор консалтинг групп ХХК, Монголиан Силикон Валлей ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Б.БАТ
Зочин 2022-10-25 192.82.81.172
Улс нь өрөндөө баригдаж, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэ цэнэгүй болоод байхад энэ бид хоёрт ялгаа юу байна.
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүд нь хийгээд хойморын яогаа юу байна?
Үйл нь ирээд үхэхийн цагт
УИХ-ын дарга ТҮК-ийн цэвэрлэгч ялшаа юу байна?
УИХ-ын даргх гэхээр арай олон машин цувах биз. Эцсийн эцэст адилххн л шороонд лрж, шавьжинд бариулна.
Зочин 2022-10-25 213.87.145.35
!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://tinyurl.com/2cw3dbux
/*-*/ 2022-10-25 202.9.46.218
Гахай хоншоортой согтуу толгой ёстой гоё алиалагч байна даа
Зочин 2022-10-25 202.126.90.30
хүрэлсүх оюунэрдэгэ ёэ бүү үзэгд хамхг л бүдэхгүй нөхөд. одоо яая гэхэв дээ ард түмэн гэх 90 % мал байхад
Зочин 2022-10-25 64.119.24.168
Ялтан Эрдэнээгийн сайтыг хаах хэрэгтэй
Зочин 2022-10-25 66.181.184.156
Алиалагч утсан хүүхэлдэй
Зочин 2022-10-25 202.126.89.235
Ёстой л алх барьсан алиалагчилдаа. Толгой гэж олгой. Яаж нэрийг нь ингэж олдог байна даа. Жаахан юм бодоочдээ
Зочин 2022-10-25 202.126.88.100
ЁСТОЙ АЛИА ХАРАГДАХААР ЗУРАГ СОНГОЖЭЭ . ЦИРКД ЦЭЭЕЭ ГЭЖ НЭГ ИЙМ МУНДАГ АЛИАЛАГЧ БАЙЖ БИЛЭЭ… ТЭХДЭЭ ТЭР ХҮН ӨӨРИЙНХӨӨ АЖЛЫГ ГАРГУУД САЙН ХИЙЖ АРД ТҮМНИЙ ХАЙРЫГ ТАТСАН ХҮН БАЙСАН ДАА…ЯЛГААТАЙ НЬ…
Зочин 2022-10-25 103.161.242.104
Хүүрка Зандан 2 улсын мөнгөөр шууд казино тоглоно гэдэг аймаар санагдахгүй байна уу. Ийм хүмүүсээр улсаа удирдуулахаар дампуурахаас өөр яах юм бэ. ТӨРХ хулгайч нарын орогнох газар болжээ
Зочин 2022-10-25 66.181.166.134
осолд ороод тархиндаа гэмтэл авсан хүнийг толгой дээрээ залдаг ард түмний хохь нь!
Зочин 2022-10-25 103.26.195.23
Энэ тэнэг Хүрэлсүх 2ын цэрэг ёслогоог болиулахсан.
Зочин 2022-10-25 202.131.230.218
занданшатар гэж өлбийсөн н**ш улсыг үнэндээ самарч байнаа
Зочин 2022-10-25 192.82.87.206
БНМАУ
Анужин 2022-10-25 64.119.18.114
Алх барьсан толгойгүй хүнэнцэр. Өөрийгөө их юманд бодцоон чааваас.
Unshigch 2022-10-25 90.188.54.82
Энэ удаагийн УИХ-ыг ямарч чадамжгүй болгосон дарга.
Зочин 2022-10-25 66.181.166.91
Бас л толгойгүй хүн.
санаа зовнигч 2022-10-25 192.82.91.15
аваар осолд ороод тархи толгойны өвчтэй болчихсон хүншүүдээ. эртхэн ажил төрөлийг нь салгаж авмаар юм. юуч хийж мэднэ шүү!!!!
Зочин 2022-10-25 202.21.100.210
Манай хүн чинь 2012 онд Америк яваад тэнд автын осол ороод 6 сар эмнэлэгт хэвтсэн гэж байсан. Тархи толгойн гэмтсэн байх хөөрхий.
Зочин 2022-10-25 103.111.68.3
Энэ сайтыг байнга уншдаг юм. Гэхдээ улс төрийн захиалгат бичлэг чинь ихдээд байна шүү.
бат 2022-10-25 202.70.37.119
Занданшатар шиг сэтгэж чадахгүй бол бүү атаарх. Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн.
Зочин 2022-10-25 64.119.27.121
yu setgeed yu khichiv ee ? tegeed yund ni ataarhah yum be?! aan
Зочин 2022-10-25 202.131.235.238
шижгийн сду
Зочин 2022-10-25 202.126.93.90
Алиалгч гэсэн уурхай дээрэмдсэн шүү
Зочин 2022-10-25 202.9.40.171
Элбэгдоржийн сайт ингэж хүнийг доромжилж болдог юм уу. Ямар ч байсан Монгол улсын УИХ-ын дарга хүн шүү дээ. Олонх болсон нам хэнийгээ УИХ-ын даргаар тавих нь тэдний эрх юм. Элбэгдоржийн хүмүүсээс тавих байсан юм уу. УИХ-ын дарга доромжлуулсныхаа төлөө шүүхэд гомдол гаргаж ядаж 1 тэрбумыг нэхэмжлэх байлгүй. Доромжилсон бол өгч л таарна.
Зочин 2022-10-25 202.126.88.100
Элбэгдорж муу хүн байх аа.
Del 2022-10-25 202.55.188.106
байнга халамцуу байхаар юм юм болж байгаа юмдаа
Зочин 2022-10-25 192.82.75.43
Иймэрхүү амьгүй албатуудыг дахин дахин сонгохоо одоо больчихоочээ. Ямарч үр бүтээл байхгүй
Зочин 2022-10-25 202.21.108.33
Хөлсний өгүүлэл үү? Ийм хэрэггүй зүйл бичих ээ болиоч "news." минь.
Ард түмэн бол цагаан цаас 2022-10-25 192.82.85.228
Цагаан цаасан дээр юу ч эрээчиж болдог шиг сонгуульд төр ард түмний мөнгөнд хүний ертөнцөд амьдрах хугацаандаа гар дүрсэн нөхөр хулгайчид ялаад гараад ирдэг. Хар бараан амьдралын түүхтэй улс төрчид Монголын сонгуульд 1. Хятадын эсрэг үзлээр чадамгай тоглолтоор 2. Бурхан буда үндэсний бөх сурталчилгаа 3. Мөнгөний амлалт эдийнзасгийн түр зуурын хангамжаа ялалт байгуулдаг. Ард түмний ой санамж маш мартамхай
Гэрал 2022-10-25 202.126.88.177
Гэрэлийг тагнуулбн дарга байхад их юм хийлгэсэн дээ
Зочин 2022-10-25 124.158.67.105
Цэнхэр өнгөтэй маршалын соёмбтой погонтой китель өмсөж том тэнэгтсэнийг нь бичсэнгүй. Энэ бол үнэхээр тэнэглэл. Маршал том дарга болох мөрөөдөлтэй бололтой.
Зочин 2022-10-25 188.162.254.15
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!