Дэлхийн удирдагчид Украины Маршал төлөвлөгөөг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн удирдагчид Украины Маршал төлөвлөгөөг хэлэлцэв

Дэлхийн удирдагчид Украины Маршал төлөвлөгөөг хэлэлцэв

Германы Берлин хотноо өнөөдөр /2022.10.25/ дэлхийн удирдагчид болон хөгжлийн шинжээчид цугларч, Украиныг сэргээх босгох Маршал төлөвлөгөөг хэлэлцлээ. Уг бага хурлыг Германы канцлер Олаф Шольц болон Европын комисс зохион байгуулсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг сэргээн босгох Маршалын төлөвлөгөө гэж гарч байв. Зохион байгуулагчид Украиныг сэргээн босгох төлөвлөгөөг үүнтэй жишиж байна.

Украиныг сэргээн босгоход 750 тэрбум евро зарцуулагдана гэсэн тооцоо бий. Бага хурлыг зохион байгуулагчид бэлэн мөнгөний тодорхой амлалт өгөхгүй аж.

“Энэхүү сэргэн босголтын хөтөлбөр нь ирээдүйд Украин ямар байхыг тодорхойлно. Хүчтэй институци бүхий хуультай төр үү? Түргэн, орчин үеийн эдийн засаг уу? Европт хамаарах амьд ардчилал уу? Түүхэн харьцуулалтад үргэлж болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ энэ удаагийн төлөвлөгөө 21 дүгээр зууны Маршалын төлөвлөгөөнөөс дутахгүй” гэж Шольц болон Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар хэлжээ.

Түүнчлэн Украиныг хэзээ нэгэн цагт Европын холбооны гишүүн болоосой гэж Герман хүсч буйг Шольц илэрхийллээ. Сэргээн босголтод асар их зардал гарах тул хандивлагчид үүнийг анхаарч үзэх хэрэгтэж гэж тэр хэлэв.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж