Их Британийн шинэ ерөнхий сайдаар 42 настай залуу тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

Их Британийн шинэ ерөнхий сайдаар 42 настай залуу тодорлоо

Их Британийн шинэ ерөнхий сайдаар 42 настай залуу тодорлоо

Их Британийн шинэ ерөнхий сайдаар Риши Сунак тодорчээ. Тэрбээр Их Британийн анхны Ази гаралтай ерөнхий сайд болж байна. Мөн сүүлийн 200 гаруй жилийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болов. Ерөнхий сайдаар томилогдохын тулд Консерватив намын 100 гишүүний саналыг авах учиртай. Риши Сунак хамгийн өндөр саналтай буюу 150 орчим санал цуглуулаад байсан.

Тэрбээр эдийн засгийн томоохон сорилтын өмнө эв нэгдэлтэй байхыг юун түрүүнд уриаллаа. Мөн Консерватив нам болон Их Британийг нэгтгэх нь түүний хамгийн тэргүүн зорилт гэв. Тэр телевизээр хоёр хүрэхгүй минутын богино илтгэл тавьсан бөгөөд онцгой хүнд нөхцөлд улс орноо удирдаж байгаад бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж буй Лиз Трасст талархал илэрхийллээ. “Их Британи агуу орон боловч бид эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарч байна. Бидэнд одоо тогтвортой байдал, эв нэгдэл хэрэгтэй байгаа тул намаа, улс орноо нэгтгэхийг би нэн тэргүүний зорилт болгоно” гэв.

42 настай, хинду шашинтай Риши Сунак өнөөдрөөс /2022.10.25/ ажилдаа шууд орно гэж “BBC” агентлаг мэдээллээ. Тэрбээр Борис Жонсоны засгийн газарт канцлер байсан боловч Жонсоныг огцроход хүргэсэн засгийн газрын үймээн самууны дараа албан тушаалаа орхисон.

Тэр улс төрд орохоосоо өмнө санхүүгийн салбарт ажиллаж байсан бөгөөд хамгийн баян гишүүдийн нэг байжээ. Тодруулбал, Риши Сунак болон түүний эхнэр Акшата Мурти нар нийлээд 730 сая фунт стерлингийн хөрөнгөтэй. Сунакийн эхнэр Акшата нь Энэтхэгийн мэдээллийн технологийн анхдагч Нараян Муратигийн охин бөгөөд улсынхаа хамгийн баян хүмүүсийн нэг. Түүний эхнэрийг 350 сая фунт стерлингийн хөрөнгөтэй хатан хаан II Элизабетаас ч баян гэж "Sunday times" сонин тооцоолж байв.

Ерөнхий сайд асан Лиз Трассын татвар бууруулах хөтөлбөрийг Риши Сунак үлгэрийн эдийн засаг гэж шүүмжилсэн. Тэгвэл Лиз Трасс твиттер хуудсаараа Сунакт баяр хүргэж, бүрэн дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Эх сурвалж: BBC, ECONOMIC TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж