Сэргэн мандалтын үеийн тулгуур философи болох Эртний Грекчүүдийн математик аргачлал, тэдгээрийн гоо зүйн ойлголтыг үндсэн концепт болгон Фибоначчигийн алтан харьцаагаар их дэлгүүрийн төслийг хэрэгжүүлж байна.
Дэлхий дахинаа эртний Партеноний сүм, Да Винчигийн бүтээл Мона Лиза, Гизагийн пирамидууд гээд олон уран бүтээл, барилга байгууламж бүгд Алтан харьцааг ашиглан бүтээсэн байдаг бөгөөд энэхүү байгалиас олддог математик тоо нь дизайны гайхалтай хэрэгсэл болж чаддаг юм.
Нэг үгээр хэлбэл 2 тооны нийлбэр үргэлж дараагийн тоог гаргаж ирдэг хязгааргүй тоон дараалал гэж ойлгож болох энэ томъёоллыг грекийн математикч Фибоначчи анх гаргаж ирсэн байдаг. Үүнийг бид алтан харьцаа гэж нэрлэдэг.
Түүний энэ аргачлал нь угтаа барилга архитектурын хувьд тэгш хэм, ижил хэмжээс, харагдах зөв зүй тогтол дээр тулгуурладаг тул Little Venice их дэлгүүрийн гадна болон дотор заслууд, интерьер бүтээн байгуулалтууд өөрийн гэсэн хэмж хэмжээ үнэ цэнийг хадгалж байна.
Дээврийн хүрээ, фасад, булан, цонх, багана, хашлага, суурь хүрээ, чимэглэл гээд Италийн Венец хотын эртний архитектурыг бүхэлд нь шингээж нарийвчлан гаргасан тус дэлгүүрт 2 давхар зохион байгуулалттай дэлгүүрүүд шилдэг брэндүүдээ дэлгэн үйлчилнэ.
Дэлгүүрийн хэмжээсээс давж урлаг, архитекторын нарийн шийдлээр бүрхэгдэн, алтан харьцааг шингээсэн Little Venice хувцасны төвлөрсөн их дэлгүүрт эртний өвөрмөц хэв маягийг цогцлоосон үйлчилгээний талбай цөөн үлдлээ.
Тун удахгүй ашиглалтанд орох Little Venice Их дэлгүүрт брэндээрээ нэгдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Холбогдох утас: 7505-7788, 9099-5533,
Моби: 9907-4903, 9905-6274, 9999-8849, 9986-5151
Юнител: 8888-4595, 8802-5558
Холбоотой мэдээ