"Туркэд эмчлүүлэхээр явсан иргэн онгоцонд нас барсан нь үнэн"

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

"Туркэд эмчлүүлэхээр явсан иргэн онгоцонд нас барсан нь үнэн"

"Туркэд эмчлүүлэхээр явсан иргэн онгоцонд нас барсан нь үнэн"

Улаанбаатар-Истанбул чиглэлийн ОМ-161 аяллын дугаартай онгоцоор зорчиж явсан иргэн онгоцонд нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар МИАТ ТӨХК-иас тодруулахад “Энэ сарын 20-ны Истанбул чиглэлийн нислэгийн үеэр онгоцонд хүн нас барсан нь үнэн.

Тухайн иргэн Турк улсад эмчлүүлэхээр явж байсан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Албан бус мэдээллээр 62 настай эрэгтэй "Э" онгоцонд нас барсан байна.

Ар гэрийнхэн нь шарил тээвэрлэх журмын дагуу гурав хоногийн дараа буюу өчигдөр каргогоор авч ирсэн байна.

Хагалгаа, эмчилгээний заалттай иргэнийг онгоцоор тээвэрлэхэд ар гэрийнхэн нь асуумж бөглөдөг бөгөөд тухайн журмынх нь дагуу ниссэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж