Москва орчмын бүх түймрийг унтраасан гэж ИТАР-ТАСС мэдээлсэн байлаа. Онцгой байдлын яамны мэдээгээр Москва мужийн хэмжээнд найман түймрийн голомт байсны хоёр нь ойн үлдсэн нь хүхрийн давхаргынх байжээ. Тэдний нийт талбай нь тав орчим га байсан гэнэ. Тэднээс ойн түймрүүдийг хүхрийн давхаргын гурван түймэртэй унтрааж чадсан ажээ.
Нэг га хүрэхгүй хэмжээний газар хүхэр шатаж байгаа гэнэ. Гэсэн ч түймэр унтраахад сайн дураар оролцож байгаа хүмүүсийн зохицуулагч хүхрийн давхрын түймрийн цоглож буй гал ихээхэн талбайд эзэлсээр байгаа гэж мэдэгдсэн байна.
Дүрэлзэж буй гал байхгүй ч цогшсон хүхрээс дахин гал авцалдан шатах тохиолдол байна гэж тэр хэлжээ. Долоо, наймдугаар сарын их түймрийн улмаас Москвагийн агаар угаарын хий утаа ихтэй байсан юм. Тэр хүнд өдрүүдэд Москвад үхлийн үзүүлэлт нэмэгдсэн байлаа. Москвад ердийнхөөр өдөрт 360 орчим үхэл бүртгэгддэг бол тэр өдрүүдэд хоногт 700 хүн нас барж байжээ.