НҮБ-ын чуулганыг "Coca-Cola" ивээн тэтгэхийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

НҮБ-ын чуулганыг "Coca-Cola" ивээн тэтгэхийг эсэргүүцэв

НҮБ-ын чуулганыг "Coca-Cola" ивээн тэтгэхийг эсэргүүцэв

Энэ жилийн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтыг хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч "Coca-Cola" компани ивээн тэтгэсэн нь маргаан дагуулжээ. "COP27" чуулган ирэх арваннэгдүгээр сард болох Улаан тэнгисийн эрэг дэх Египетийн Шарм эль-Шейх хотод болох юм.

Чуулганыг зохион байгуулагч Египетийн талаас хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хүчин чармайлт, уур амьсгалд гол анхаарлаа хандуулахад "Coca-Cola" компани дэмжлэг үзүүлж байгааг дурдсан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлжээ. "Coca-Cola" компани чуулганыг ивээн тэтгэхээр өнгөрсөн есдүгээр сард гэрээ байгуулсан аж. Гэтэл тус компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганыг ивээн тэтгэснээр лобби хийж, нөлөөлөх магадлалтай гэх хардлагыг төрүүлсэн байна. Шүүмжлэгчдийн зүгээс "Coca-Cola" компанитай байгуулсан гэрээг "ногоон тархи угаалт" буюу бохирдуулагч зан үйлийг далдлах  үйлдлийн тод жишээ гэж эсэргүүцжээ. Улмаар тус компанийн ивээн тэтгэх гэрээг цуцлуулахаар 228 мянга гаруй хүн цахим хүсэлтэд гарын үсэг зуржээ. Мөн бохирдол үүсгэгч компаниудыг уур амьсгалын өөрчлөлтийн чуулганд ямар нэгэн байдлаар оролцохыг хориглохыг иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байна. 

Харин "Coca-Cola" компанийн зүгээс энэхүү ивээн тэтгэх гэрээ нь бохирдлыг бууруулж, далай, тэнгисийг хуванцраас цэвэрлэх төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэж мэдэгджээ.

Мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийг хариуцсан байгууллагаас энэ гэрээ нь Египет улс болон "Coca-Cola" компанийн хоорондох асуудал гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж