ОХУ-ын ерөнхийлөгч Путин цэргүүдтэй уулзаж буй бичлэгийг Батлан хамгаалах яам цахим сүлжээнд тавьсан. Энэ бичлэгээс харахад Путины гар дээр судас тарианы ором хэд хэд байсан нь түүнийг хорт хавдартай гэх цуу яриаг эргэн дэгдээв.
Путин цэргийн сургуулилалтын үеэр цэргүүд дээр очсон бөгөөд мэргэн буудагчийн буугаар сургуулилалт хийхдээ чихний хамгаалалт болон нүдний шил зүүсэн байжээ. Дараа нь цэргүүдийн нэгнийх нь мөрөн дээр Путин гараа тавих үед зүүний ором илхэн харагдсан байна. Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн хоёр бичлэгний нэг дээр Путины гар хэсгийг бүдгэрүүлж, бүрсийлгэсэн байжээ. “Путины гар дээрх ором яг юунаас үүссэн нь тодорхойгүй байна” гэж Батлан хамгаалахын тагнуулын газрын ажилтан асан Ребекка Коффлер хэлсэн. Түүнчлэн Путины эрүүл мэндийн талаарх цуу яриа америк, европчуудын дунд бодит бус хүлээлт үүсгэх магадлалтай гэж тэр үзэж байна.
Зүүний оромоос гадна Путиныг байнга ханиалгаж, турсан гэх яриа телеграмаар хөврөв. Түүнийг хорт хавдрын улмаас хоолны дэглэм барьж, багагүй жин хассан гэж үзэж байна. Украины бүс нутгуудын дэд бүтцийн талаар саяхан ярилцаж байхдаа ханиалгаж байгаа харагдсан гэж телеграмд бичжээ. “General SVR” телеграм суваг нь Кремлийн эх сурвалжтай гэж өөрсдийгөө тодорхойлдог бөгөөд Путины эрүүл мэндийн талаарх мэдээллийг удаан хугацаанд нийтэлсээр ирсэн. Хорт хавдрын тусгай хоолны дэглэмээс болж байнга дотор нь муухайрч, хоолны дуршилгүй болсонд Путины хамаатан садан, эмч нар бүгд санаа зовж байгаа аж. Путин сүүлийн хэдэн сарын хугацаанд найман кг турсан гэх мэдээлэл байна.
ОХУ-ын ерөнхийлөгч саяхан Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар ярихдаа удаан ханиалгаж, яриагаа дуусгаж чадалгүй утсаа тасалжээ. Улмаар ерөнхийлөгч эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэлээ.
Эх сурвалж: FOX NEWS, LBC
Холбоотой мэдээ