Газар хөдлөлтийн чичирхийлэл өнөөдөр /2022.10.25/ 08:34 цагт хүчтэй мэдрэгдсэн талаар иргэд цахим хуудаст бичиж буй. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.
Тус газраас өгсөн мэдээллээр өнөө өглөө 08:34 цаг Байгаль нуур орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний чичирхийлэл 10 минут гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэрт чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн хэсэг нь Дархан, Сэлэнгийн хэсэг аж.
Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар Онцгой байдлын газарт мэдээлэл ирээгүй байна.
Энэ жил Монголын нутаг дэвсгэр дээр 5-6 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагдсан аж. Энэ нь долоон магнитудын газар хөдлөх, томоохон эрсдэл үүсэх дохио болж магадгүйг мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс анхаарууллаа.
Холбоотой мэдээ