Украиныг "бохир бөмбөг" бүтээх эцсийн шатандаа орсон гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

Украиныг "бохир бөмбөг" бүтээх эцсийн шатандаа орсон гэв

Украиныг "бохир бөмбөг" бүтээх эцсийн шатандаа орсон гэв

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд НАТО-гийн түншүүдтэй утсаар ярьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнийхээ дараа Украины армийг "бохир бөмбөг" бүтээж дууссан гэж өчигдөр /2022.10.24/ мэдэгдэв. Тодруулбал, ОХУ-ын дэслэгч генерал Игорь Кириллов өчигдөр хийсэн мэдэгдэлдээ "Бидэнд байгаа мэдээллээр Украины хоёр байгууллагад "бохир бөмбөг" гэгчийг бүтээх зааварчилгаа өгсөн байна. Энэ ажил эцсийн шатандаа явж байна" гэжээ. Түүний хэлснээр украинчууд Оросыг үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж, дэлхий даяар Оросын эсрэг хүчтэй кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөж байна.

Уг зэвсэг нь дэлбэрснийхээ дараа их хэмжээний газар нутагт цацраг идэвхт бохирдол үүсгэх ба цацрагийн өвчин үүсгэх элементүүдээс бүрдэх болно.

ОХУ-ын мэдэгдэлтэй холбоотойгоор Украин руу шинжээчдийг яаралтай илгээх хүсэлтийг НҮБ-ын Цөмийн агентлагт тавьсан. Энэ хүсэлтийг тус агентлаг хүлээж авсан гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэллээ.

Их Британи, АНУ, Франц улсууд өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, Оросын илт худал мэдэгдлийг үгүйсгэж байгаагаа илэрхийлжээ.

"Барууны зүгээс үзүүлж буй хариу арга хэмжээнүүд нь Зеленскийг илт дэмжиж, түүний руссофобик буюу Оросыг үзэн ядах үзлийг өөгшүүлж байна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. "Украин ямар нэгэн зүйл бэлдэж байна гэж ОХУ мэдэгдвэл энэ нь нэг л утгатай. Орос энэ бүхнийг аль хэдийнэ бэлдсэн гэсэн үг" гэж Зеленский хэлэв.

Эх сурвалж: THE DEFENSE POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж