LRT, метро, VRT явуулах чиглэл тодорхой болоогүй

Хуучирсан мэдээ: 2022.10.25-нд нийтлэгдсэн

LRT, метро, VRT явуулах чиглэл тодорхой болоогүй

LRT, метро, VRT явуулах чиглэл тодорхой болоогүй

LRT төслийг 2023 оны улсын төсөвт суулгаагүй . Харин хотын удирдлагууд Хятадаас их хэмжээний өр тавьж хэрэгжүүлэхээр төслийн ТЭЗҮ бэлэн болсон гэж  хэлж буй. Хэрвээ LRT ашиглалтад орчихвол Яармагийн түгжрэл бодитоор буурах талаар тооцоог танилцуулсан. Гурван трасс бүхий төслөөс эхний ээлжид ашиглалтад оруулах нь Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос Баянзүрх дүүргийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм.

Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 662,644. Энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэл нь хотын хэт төвлөрөл, түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал гэдгийг албаныхан онцолж буй.

Хөнгөн галт тэрэгний төслийн баригдаж ашиглалтад орсны дараа 2025 онд өдөрт дунджаар 95.3 мянган зорчигч, жилд 34.7 сая зорчигч үйлчлүүлэхээр тооцоолжээ. Энэ нь 2050 онд өдөрт 341 мянган зорчигч буюу жилд 124.4 сая зорчигч үйлчлүүлж шинэ төрлийн тээврийн хэрэгслийн хүртээмж, хүчин чадал нэмэгдэхээр тооцсон аж.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөв, хөтөлбөр, зээл тусламжийн талаарх дөрвөн төрийн бус байгууллага нэгдэж, хийсэн мониторингийн үр дүнг хэлэлцүүлэв.  “Үндсэн уртраг” ТББ-ын тэргүүн С.Цэндбаатар Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төслүүд мөн гүүрэн тулгуурт хөнгөн галт тэрэг буюу “LRT”-ийн төслийн талаарх зарим дүгнэлтээ танилцуулсан юм.

Тэрбээр ярихдаа “Энэ төслийг хэрэгжүүлэхэд хүн хүчний хувьд ч боломжгүй байгаа. Улсын төсөвт тусгах биш нийслэлийн төсөвт тусгах талаар яригдаж байна. Бид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөв, хөтөлбөр, зээл тусламжийн талаарх энэ мониторонгийн судалгааг энэ оны эхнээс эхлээд хийсэн. Урьд нь энэ чиглэлээр хийж байсан судалгааны байгууллагуудын тайланг үзэж, иргэдийн төлөөлөгчдийн илтгэлийг үзсэн. Мөн тендер зарлахад авсан хураангуй материалуудаас мэдээллүүдийг авсан. LRT-гийн хувьд хэрэгжихэд хамгийн их бэрхшээлтэй төсөл.

Түүний оронд урьд нь хийж байсан VRT төслөө  үргэлжлүүлэх нь илүү зохимжтой байна гэж үзсэн. Хоёр дахь асуудал бол том оврын автобусны үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар ямар нэгэн бодлого, үзэл баримтлалын зүйл гаргаагүй байна гэх дүгнэлт гарсан" гэв.

Өөрөөр хэлбэл, хаана нь LRT, метро, VRT явуулах талаар тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна. Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн барилгыг мөн тусгасан байсан. Энэ мэт барилга байгууламжийн тухай оруулсанд шүүмжлэлтэй хандаж байна” гэлээ.

"Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар 2022 оны төсөвт 420 тэрбум төгрөгийг тусгаж, нийт 49 бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Тэр дундаа дөрвөн гол авто замын бүтээн байгуулалтын ажлаас нэг нь огт хийгдэхгүй байгаа. Ямар шалтгаанаас энэ ажил удааширч байгаа талаар мэдээлэлгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого-ын орон нутгийн зөвлөгөөн дээрээ үг хэлэхдээ "Энэ оны тендер зохион байгуулах ажлыг гуравдугаар сарын 1-ний дотор зарлаагүй бол тухайн төрийн алба хаагчдад хариуцлага тооцно. Тухайн тендерээ зарлачихаад, бүрэн дуусгаагүй бол 2023 оны төсвөөс хасна" гэж мэдэгдсэн. Үүндээ зөв шудагаар хариуцлагыг тооцож, хяналт тавих шаардлагатай" талаар "Захиргааны шинэ санаачлага" төрийн бус байгууллагын тэргүүн С.Цэрэнпүрэв хэлсэн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж