Өмнөд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болгох хөзөр | News.MN

Өмнөд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болгох хөзөр

Өмнөд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болгох хөзөр

Өмнөд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болгох хөзөр

АНУ болон Өмнөд Солонгост чиглэсэн Умардын цөмийн заналхийлэл улам бүр нэмэгдсээр буй. Цөмийн болон пуужингийн ноцтой заналхийллийн эсрэг Сөүл, Вашингтон аль аль нь хамгийн муу хувилбарт бэлэн байх учиртай юм. Хойд Солонгос улс энэ оны дөрөвдүгээр сард тактикийн цөмийн зэвсгээ хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа зарласан бол есдүгээр сард цөмийн бодлогын шинэ хуулиа баталлаа. Ийнхүү тус улс Өмнөдийн эсрэг урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгөх боломжтой болжээ.

Хойд Солонгос есдүгээр сарын сүүлээс эхлээд нисэх онгоцны буудал, боомт, командын байгууламжууд зэрэг Өмнөдийн болзошгүй объектуудад цохилт өгөх зорилготой пуужингийн сургуулилалт хэд хэдэн удаа хийсэн. Тэр дундаа аравдугаар сарын 4-нд дундын тусгалтай баллистик пуужин харвахдаа өндөр өнцгөөр бус ердийн өнцгөөр харвасан нь Японы дээгүүр дайрч өнгөрсөн юм. Энэхүү туршилт нь хоёр Солонгосын хоорондын мөргөлдөөнд Вашингтон хөндлөнгөөс оролцсон тохиолдолд Умардууд АНУ-ын нутаг дэвсгэр болох Гуамд хүртэл пуужин харвах боломжтой гэдгийг нотлон харууллаа.

Хэрвээ Хойд Солонгос тактикийн цөмийн зэвсгээр Өмнөдөд халдлага үйлдвэл АНУ цөмийн хариу арга хэмжээ авах эсэх дээр олон улсын шинжээчид эргэлзэж байна. АНУ-ын ямар ч ерөнхийлөгч ийм шийдвэрийг тийм амар гаргахгүй бөгөөд энэ нь олон мянган америкчуудын амь насыг эрсдэлд оруулах юм. Ирээдүйд АНУ-ын тактикийн цөмийн зэвсгийг Өмнөд Солонгост байршууллаа гэхэд цөмийн товчлуурыг дарах эцсийн эрх мэдэл Вашингтонд байх болно. Энэ нь одоогийн таслах зогсоох системээс онцын ялгаа гарахгүй гэсэн үг юм.

Хойд Солонгосын хувьд АНУ-ыг цөмийн шүхрээ дэлгэнэ гэж болгоомжилж буй. Тиймдээ ч Солонгосын хойгийн зүүн эрэгт АНУ цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч хөлөг байршуулсны хариуд тэд богино тусгалын баллистик пуужин харважээ. Умардын цөмийн зэвсгийн нөөц хурдацтай өсөхийн хэрээр БНСУ, АНУ-д үзүүлэх заналхийлэл нь ч нэмэгдсэн. Гэсэн хэдий ч хоёр улсын үе үеийн засаг захиргаа Умардын цөмийн асуудлаар бодитой шийдэлд хүрч чадаагүй л байсаар. Тэд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулна гэсэн “гайхамшиг”-ийн хойноос хөөцөлдсөөр байна. Энэ гайхамшигт оролдлого бүтэлгүйтсэн гэдгийг АНУ одоо хүлээн зөвшөөрөх цаг болсон гэж цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаарх олон улсын шинжээч хэлжээ. Гэвч АНУ Умардын цөмийн зэвсгийг хүлээн зөвшөөрснөөр Өмнөд Солонгосын иргэдээс урвасан мэт болно гэж “The diplomat” хуудас онцлов.

Умардууд ирээдүйд АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадвараа дахин харуулж болзошгүй гэж шинжээчид таамаглав. Түүгээр ч үл барам хоёр дахь цохилт өгөх чадвараа харуулахын тулд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцуудыг бүтээх төлөвтэй байна. Тус улс 2021 онд Солонгосын Хөдөлмөрийн намын наймдугаар их хурлын үеэр энэ талаар анх танилцуулж байв.

Хурцадмал байдлыг намжааж, цөмийн дайн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ-ын бодлого шийдвэр гаргагчид Өмнөдийг цөмийн зэвсгээр хангах хувилбарыг бодолцох хэрэгтэй. Ингэснээр хоёр Солонгос хооронд цөмийн зэвсгийг хорогдуулах хэлэлцээрийг эхлүүлэх боломжтой болно.

“SAND” нэртэй судалгааны хүрээлэнгийн тоо баримтаас үзвэл Өмнөд Солонгосын иргэдийн 70 гаруй хувь нь Умардын цөмийн бөмбөгөөс болгоомжилж, өөрийн улсаа цөмийн зэвсэгтэй болгохыг дэмжиж байна гэжээ. Хойд Солонгос долоо дахь удаагаа цөмийн туршилт хийвэл энэ тоо 80 хувиас давж магадгүй юм. Өмнөдийн зарим улстөрчид ч АНУ-ын тактикийн цөмийн зэвсгийг байршуулахыг шаардаж буй. Түүнчлэн Өмнөд Солонгосын 1500 иргэний дунд явуулсан өөр нэгэн судалгаанаас харахад иргэдийн 67 хувь нь АНУ-ын цөмийн зэвсгийг байршуулахын оронд өөрсдийн цөмийн зэвсэгтэй болохыг илүүд үзэж байна гэжээ. Судалгаанд оролцогчдын дөнгөж есөн хувь нь АНУ-ын цөмийн зэвсгийг сонгосон байна.

АНУ-ын зарим шинжээч Өмнөдөд цөмийн зэвсгийг хөгжүүлэх нь Сөүл, Вашингтон хоёрын харилцааг сулруулна гэж болгоомжилж байна. Нөгөөтэйгүүр Өмнөд Солонгосыг Хятадтай улам ойртуулж магадгүй гэсэн болгоомжлол ч бий. Гэхдээ энэ хувилбар хэрэгжихгүй байх магадлалтай. Учир нь Сөүлийн үндэсний их сургуулиас явуулсан судалгааны дүнг харвал Өмнөдийн иргэд АНУ-д илүү элэгтэй байжээ. “Та аль улстай хамгийн ойр байдаг вэ?” гэсэн асуултад оролцогчдын 80.6 хувь нь АНУ-ыг сонгосон бол 9.7 хувь нь Хойд Солонгосыг, 5.1 хувь нь Японыг, 3.9 хувь нь Хятадыг, 0.5 хувь нь Оросыг нэрлэсэн. Эндээс АНУ, Хятад хоёрын Өмнөд Солонгосын иргэдийн дундах байр суурь илэрхий харагдаж байна.

Өмнөд Солонгос цөмийн зэвсэгтэй болох нь Умардын цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг бууруулах бөгөөд Сөүлд ч, Вашингтонд ч ашигтай юм. Гэсэн хэдий ч Өмнөдийн эрх баригчид Вашингтоны зүгээс хүчтэй хариу арга хэмжээ авахаас эмээж, цөмийн зэвсэгтэй болох хувилбарыг нухацтай авч үзэж чадаагүй аж. Тиймээс энэ асуудлыг харилцан ашигтайгаар хэлэлцэхийн тулд хоёр талын хаалттай хэлэлцээр хийхийг БНСУ санал болгож байна.

“БНСУ-ын цөмийн зэвсгийн карт” нь Хойд Солонгосын цөмийн аюулаас сэргийлнэ. Түүнчлэн Хойд Солонгостой холбоотой асуудалд илүү идэвхтэй оролцох тал дээр Хятадад түлхэц болох юм. Хэрвээ Хойд Солонгос долоо дахь туршилтаа хийвэл Өмнөдүүд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнээс гарахаас өөр аргагүй. БНСУ үүнийгээ батлан харуулж чадвал Хойд Солонгос хүнд байдалд орох юм. Учир нь БНСУ-д 4000 гаруй цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх түүхий эд бий. Энэ тохиолдолд Хятад улс ч Умардад шаардлага хүргүүлэх болно. Учир нь Сөүлийн цөмийн зэвсгээс болж Токио, Тайпэй хоёр цөмийн зэвсэг бүтээхэд хүрэх хамгийн муу хувилбарыг Хятад хүсэхгүй юм.

Эцэст нь дүгнэхэд БНАСАУ цөмийн туршилтаа үргэлжлүүлсээр байвал Өмнөд Солонгос Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнээс гарч, цөмийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж тунхаглах хэрэгтэй аж. Болзолт цөмийн зэвсэглэлийн тухай ийм мэдэгдэл гаргаснаар Пёньян цөмийн зэвсэггүй Өмнөдийг үл тоомсорлохоо больж, хэлэлцээний талаар нухацтай бодож эхлэнэ гэж “The diplomat” хуудас дүгнэжээ. Хятад ч бас Япон, Тайваньд хүртэл нөлөөлж болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд боломжит хөшүүргээ ашиглан Пёньянд шаардлага хүргүүлнэ. Эдгээр алхам бүтэлгүйтвэл Вашингтон, Сөүл хоёр Өмнөд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болгох асуудлыг хэлэлцэж магадгүй юм.

АНУ ба Өмнөд Солонгос нь Ким Жон Уныг сандаргахын тулд Сөүлийг цөмийн зэвсэгтэй болгох хөзрөөр тоглож буй гол холбоотон юм. Дараа нь харамсахгүйн тулд холбоотнууд дорвитой алхам хийх цаг нь болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-25 213.87.145.35

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://tinyurl.com/2cw3dbux

Avatar

Зочин 2022-10-25 66.181.160.44

Дарангуйлагч нарын үүдэн шүдийг нь цөм цохихгүй л бол боловсон харьцаа марьцааг бол ойлгохгүй шдээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж