Ган гачгийн хохирлыг 33 тэрбумаар үнэлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Ган гачгийн хохирлыг 33 тэрбумаар үнэлэв

Фото ©AFP

Гангийн улмаас Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 32,7 тэрбум рублийн хохирол амслаа гэж Хөдөө аж ахуйн яам нь мэдээлжээ. Хөдөө аж ахуйн орлогч сайд Александр Петриков энэ тухай  Санкт-Петербургт болж байгаа  "Агрорусь-2010" олон улсын  үзэсгэлэн дээр хэлсэн байна. Гангийн гамшигт нэрвэгдсэн газар нутаг дахь 16 мянган аж ахуйн хохирлын яам нь гаргасан нь энэ байлаа.

Цаг уурын онцгой нөхцөл 11 сая га талбайн тариаг хөнөөсөн нь нийт тариалангийн талбайн 26 хувь болсон байна. Орлогч сайдын хэлснээр хамгийн доогуур үнэлгээр 60 сая тонн тариа авах ба гэвч энэ дөнгөж ургац хураалт эхлээд байгаа Сибирийн бүсийн буянаар 65-70 сая тонн болж магадгүй ажээ. Наймдугаар сарын 23-ны байдлаар Орост цэвэрлэгээ хатаалга хийгээгүй 40,7 сая тонн тариа  хураагаад байна. Өнгөрсөн жилийн мөн үед үүнээс 17,8 сая тонноор илүү тариа хураасан байв.

Наймдугаар сарын 12-нд  Оросын ХААЯ тус улсын 18 бүсийн ургац хөнөөгдсөний улмаас 26,1 тэрбум рублийн хохирол амслаа хэмээн мэдээлсэн байв. Гангийн улмаас Татарстан хамгийн ихээр хэлмэгдэн 6,2 тэрбум рублийн хохирол үзээд байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж