Ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 160 мянган төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 160 мянган төгрөг байна

Ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 160 мянган төгрөг байна

Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа бүрдүүлж буй. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар гадаадын зах зээлд 10 орчим тн, дотоодын зах зээлд 40 орчим тн ямааны ноолуур борлуулдаг. Цагаан, бор өнгийн ямааны ноолуурыг үйлдвэрийн дамжлагаар самнан боловсруулж буй билээ.

Цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 107.5 мянга, Булган аймагт хамгийн бага буюу 70 мянган төгрөг байжээ.

Хөдөө аж ахуйн биржээс мэдээлснээр, 1 кг ямааны ноолуурын жигнэсэн дундаж үнэ өнөөдөр (2022.10.24)-ийн байдлаар 160 мянган төгрөг байгаа бөгөөд нийт 6650 кг-ыг арилжсан байна.

Ямааны ноолуур 

Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригийн ээлжит хуралдаанаараа самнасан ноолуурын техникийн зохицуулалтыг хэлэлцэн баталсан. Уг шийдвэр батлагдсанаар 2023 оны нэгдүгээр сараас ноос, ноолуурын боловсруулалтын түвшнийг үе шаттайгаар нэмэгдүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг мөрдүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж