Герман, Украины тэргүүн хатагтай нар уулзаж, зэвсгийн наймаа хэлэлцжээ. Украины тэргүүн хатагтай Олена Зеленска өчигдөр Берлинд нээгдсэн анхны Герман-Украины хамтарсан дунд сургуулийн нээлтэд оролцсон байна. Нээлтэд Герман улсын тэргүүн хатагтай Элке Буденбендер мөн оролцсон бөгөөд энэ үеэр тэд Украинд нисэх онгоц, пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслийг Киевт нийлүүлэх асуудлыг ярилцсан аж.
Олена хэлэхдээ, "Хамгаалалт хүсч буй украинчуудад тусалж буй орнуудын нэг бол Герман. Украинчуудад орогнол олгоод зогсохгүй олон сая хүнийг амар тайван байхад тусламж үзүүлж байгаа. Берлинд Герман-Украины хамтарсан дунд сургууль байгуулагдсан нь украин хүүхдүүдэд эх хэлээрээ суралцах боломжийг олгож байна" гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ