Дэлхийн брендийг дэргэдээсээ амсах боломж бүрдүүлсэн “Wine expo 2022”

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн брендийг дэргэдээсээ амсах боломж бүрдүүлсэн “Wine expo 2022”

Дэлхийн брендийг дэргэдээсээ амсах боломж бүрдүүлсэн “Wine expo 2022”

Дарсны хамгийн том арга хэмжээ болох "Wine Expo 2022" нь энэ сарын 15, 16-ний өдөр зургаа дахь жилдээ "Corporate Convention Center"-т зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь 2015 оноос хойш олон улсын дарс үйлдвэрлэгчид болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны дор дарсны соёлыг түгээх уриатайгаар зохион байгуулагдсаар байгаагаар онцлог. Тус үзэсгэлэн нь  дарсанд дурлагчид, хэрэглэгч нарт зориулсан дарс, оргилуун дарс, өндөр хатуулагтай бүтээгдэхүүний амталгаат мэдлэг мэдээлэл өгөх, зөв соёлтой хэрэглээнд бодитой хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цар тахлын жилүүдэд цуцлагдаад байсан тус арга хэмжээнд хүмүүс өргөн хүрээнд оролцож байлаа. Учир нь “Wine Expo 2022” арга хэмжээний үеэр олон орны брэндүүдийн бизнес төлөөлөгчид, дарсны мэргэжилтнүүд мөн дарсанд дуртай хүмүүс өөрсдийн сонирхол болон дарсны талаарх халуун дулаан яриа өрнүүлж дэлхийн брэндүүдийн 1000 гаруй дарснаас хүссэнээ амталж өөрийн дуртай амтыг олох боломжийг олгосон юм.

ҮЗЭСГЭЛЭНД 15 ОРНЫ 1000 ГАРУЙ БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЛГЭГДСЭН

“World Wine”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Түвшинбаяр:

-“Wine Expo” арга хэмжээ маань Covid-19-өөс шалтгаалж хоёр жил цуцлагдаад байсан. Тиймээс энэ удаагийн арга хэмжээ хамрах хүрээний хувьд илүү өргөн болж байгаагаар онцлог. Гадаадын олон мэргэжилтнүүд дахин ирснээс гадна олон шинэ бүтээгдэхүүн, амтуудыг энэ жил хэрэглэгчдэд танилцуулж байна.

Ялангуяа Франц, Итали, Испани зэрэг улсуудаас олон шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн.

Дэлхий брендийг дэргэдээсээ амсах боломж бидний хувьд маш чухал. Монголын хэрэглэгчдэд ямар хоолон дээр, ямар үед аль дарсыг уух нь тохиромжтой вэ гэдэг мэдээллийг өгч байгаагаар мөн “Wine Expo” онцлогтой. Бидний хувьд өмнө нь энэхүү экспог таван жил зохион байгуулсан. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд 15 орны 1000 гаруй бүтээгдэхүүн дэлгэгдсэн.

Цаашид “World Wine”-ийн хамт олон Монголын хэрэглэгчдэд дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг илүү ойртуулах, хэрэглээний соёлыг ойлгуулж, танин мэдүүлэхэд ач холбогдол өгнө.

 

Ингэснээр олон улсад түншлэл бий болох төдийгүй дэлхийн соёлд суралцах боломж бүрдэнэ гэж харж байна.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР СУРГАЛТУУДЫГ ЯВУУЛЖ БАЙГАА НЬ ОНЦЛОГ

"World Wine" ХХК-ийн ресторан хариуцсан ахлах менежер Д.Болормаа:

-Дарсны үзэсгэлэн арга хэмжээний үеэр алдартай брэнд бүтээгдэхүүний танилцуулга, өндөр зэрэглэлийн дарс, коньяк, виски, жин, ликёрыг амтлах боломжтойгоос гадна сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтаар дарсны соёл, түүх, хэрэглээний талаарх анхан шатны мэдлэгийг олгосон. Тухайлбал, дарсны анхан шатны сургалт дарс амтлах таван алхам оргилуун дарс болон шампани дарсны ялгаа, өндөр хатуулагтай бүтээгдэхүүний төрлүүд зэргийг хэрэглэгчдэд хүргэсэн.

 

Харин дарсны мэргэжилтний амталгаат сургалт болох мастер классаар өндөр зэрэглэлийн "Chateau" дарснууд, "Lheraud" брэнд, "Chateau lagrange" зэрэг сургалтыг орсон байгаа.

 

Хэрэглээний хувьд сүүлийн жилүүдэд хүмүүс соёлтой, зөв хэрэглээг бий болгож байгаа нь ажиглагдаж байна. Мөн сургалтуудаар зохих шатны мэдээлэл авч байгаа нь хүмүүст дарсны хэрэглээ, соёлыг танин мэдэхэд өндөр ач холбогдолтой байна гэдгийг хэлж байсан. Бидний хувьд зөвхөн экспон хүрээнд хэрэглэгчдэд мэдээлэл өгдөггүй. "World Wine" ХХК-ийн бүх салбарт худалдааны зөвлөхүүд хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг өгч, зөвлөх үйлчилгээг үзүүлж байгааг онцолъё.

ДАРСНЫ СОЁЛ ШИНЭ МЭТ БОЛОВЧ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БАЙНА

"World Wine" ХХК-ийн албаны дарга Б.Одмаа:

-Манай экспо цар тахлаас шалтгаалж хоёр жил завсарласан ч хүмүүст өгч байгаа мэдрэмжийн хувьд, цар хүрээний хувьд том байгаа нь эерэг сэтгэгдэл төрүүлж байна. Дотоодын хэрэглэгчдээс гадна гадаадын мэргэжилтнүүд ирсэн нь мөн нэг онцлог.

Үзэсгэлэнгийн хүрээнд хэрэглэгчдэд олгомж байгаа хамгийн гоё боломж бол хүссэн амтаа олох.

Нийт 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнээс амсч үзээд, өөрийн дуртай амтаа олно гэдэг сонирхолтой. Түүнээс гадна энэ удаагийн экспод шинэ амтууд олноор нэмэгдсэн учир шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлээс худалдан авах боломж бүрдүүлж байгаа нь онцлог юм.

Монгол Улс дарс үйлдвэрлэгч орон биш хэдий ч сүүлийн 5-10 жилд дарсны хэрэглээ, соёл улам өргөжиж байна. Үүний төлөө манай компани хүчин зүтгэж байгаа.

Тэгэхээр шинэ соёл, зөв хэрэглээ, өдөр тутмын амьдралд зайлшгүй мэдэх ёстой соёл гэхчлэн ойлголтуудыг монголчууд тэр дундаа залуучууд бий болгож байгаа нь шинэлэг. Энэ бүхэн хэдийгээр дарсны соёл шинэ мэт боловч эрчимтэй хөгжиж байгааг илтгэж байна.

“Wine Expo 2022” арга хэмжээнд энтертайнмент үйл ажиллагаа, хөтөлбөрүүдээс гадна урлагийн тоглолт, олон төрлийн коктейлийн амталгаа чадварлаг бартендарын үзүүлбэр, дарстай зохицох амтат даруулга, брэнд бүтээгдэхүүний танилцуулга зэргүүд багтсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж