Сергей Шойгу АНУ-ын сайдтай ахин утсаар ярив

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Сергей Шойгу АНУ-ын сайдтай ахин утсаар ярив

Сергей Шойгу АНУ-ын сайдтай ахин утсаар ярив

АНУ ба ОХУ-ын Батлан хамгаалахын сайдууд Баасан гаригт утсаар ярьсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэд өчигдөр /2022.10.23/ дахин утсаар холбогджээ. Хэлэлцсэн сэдвийн талаар Москвагаас дэлгэрэнгүй танилцуулаагүй байна.

Түүнчлэн Сергей Шойгу НАТО-ын гурван орны түнштэй ярьжээ. Тодруулбал, Франц, Турк, Их Британийн түншүүдтэйгээ утсаар холбогдсоныг ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Тэр Францын Батлан хамгаалахын сайд Себастиэн Лекорнутай ярихдаа өдөр өдрөөр дордож буй Украины нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Харин Турк, Их Британийн Батлан хамгаалахын сайдуудтай ярихдаа Украин улс цацраг идэвхит бодис суурилуулсан төхөөрөмж дэлбэлж магадгүй гэжээ. ОХУ энэ мэдэгдлээ батлах ямар ч нотлох баримт ирүүлээгүй байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгдэл гаргаж, энэ мэдэгдлийг няцаалаа.

Украин биологийн зэвсэг хэрэглэж магадгүй гэсэн Оросын мэдэгдлүүд нь буруугаа өөр этгээдэд тохох гэсэн санаатай үйлдэл байж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд буй.

Дээрх дуудлагуудын эцэст ямар нэгэн эерэг үр дүн гарсан эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч цөмийн хурцадмал байдал үүсч болзошгүй байгаа цаг үед ОХУ болон НАТО-ийн орнууд идэвхтэйгээр харилцаа холбоо тогтоож буйг тус үйл явдал харууллаа. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден манай дэлхий Армагеддон кино болоход тун ойрхон байна гэж хэлсэн удаатай. Тэгвэл НАТО өнгөрсөн долоо хоногт ээлжит цөмийн саатуулах сургуулилалтаа зохион байгуулжээ. Учир нь ОХУ өөрийн цөмийн зэвсгээ шалгах сургуулилалтыг удахгүй хийж болзошгүй гэж НАТО үзэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж