Сурвалжлага: Эрдэнэт, Дархан хот энэ өвөл хөлдөх эрсдэлд оржээ

Сурвалжлага: Эрдэнэт, Дархан хот энэ өвөл хөлдөх эрсдэлд оржээ

Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станц /ДЦС/ -аас дараах сурвалжлагийг бэлтгэлээ.


Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж, цахилгаан, дулааны тарифыг нэмэхгүй бол нийслэл, орон нутагт цахилгааны хязгаарлалт хийхэд хүрснийг мэргэжилтнүүд нуухаа больсон.  Энэ талаар Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх ирэх өвөл хязгаарлалт хийж магадгүй гэх таагүй мэдээг хүргэж, салбарын экспертүүд үнэ тарифыг либералчлахгүйгээр энэ өвөл ачааллаа даахгүй, хөлдөх эрсдэлтэйг шүүмжилж буй.  Тэгвэл зөвхөн нийслэл гэлтгүй зарим хотууд цахилгааны хязгаарлалтад орж, энэ өвлийг давахад “бэрх” болжээ.

Тухайлбал, Эрдэнэтийн ДЦС энэ онд 11 тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа бол, Дарханы ДЦС-ын алдагдал 10 тэрбумд хүрэхээр байгаа гэнэ. Цар тахал, хил гаалийн хориг, валютын ханшийн зөрүү, төмөр замын тээвэрлэлтийн зардал өссөн нь эрчим хүчнийхэнд том цохилт болсон байна.

Эрдэнэтийн ДЦС 2021 онд өргөтгөлөө ашиглалтад оруулж эрчим хүчний үйлдвэрлэлийг 60 хувиар нэмсэн ч өнөөдрийн байдлаар “дампуурахад” ойрхон очсоноо нуусангүй. Дээр хүний нөөцийн хомсдол, ажилтнуудын цалин хөлсний асуудал “толгойн өвчин” болсныг тус ДЦС-ын удирдлагууд хэллээ. Мөн хэрэглэгчдэд цахилгаан, дулааныг үндсэн өртгөөс хоёр дахин бага үнээр хүргэж байгаа нь алдагдалтай ажиллах гол шалтгаан болсон байна. Иймээс цаашид эрчим хүчний тарифыг нэмэхгүй бол эрчим хүчний салбар доголдолд орох талаар мэргэжилтнүүд онцоллоо.

ЭРДЭНЭТ ДЦС ЭРЧИМ ХҮЧЭЭ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭС ХОЁР ДАХИН БАГА ҮНЭЭР ХЭРЭГЛЭГЧДЭД НИЙЛҮҮЛЖ БАЙНА

Эрдэнэтийн ДЦС-ын гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ "Эрдэнэтийн ДЦС-ийн 35 Мвт-ийн өргөтгөл 2021 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Хэдийгээр, нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 60 хувиар нэмэгдэж, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 40 хувиар нэмэгдсэн ч  цахилгаан эрчим хүчний тариф нь бага байгаа нь  11 тэрбумын алдагдалтай ажиллахад хүргэсэн.  Үүнээс болоод үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн урсгал засварын тоног төхөөрөмжийн засварыг хийж чадахгүйд хүрч байна. Үнийн өсөлтөөс улбаалан ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага бий. Өнөөдрийн байдлаар 17 хүн ажлаас гарсан. Шалтгаан нь цалин хөлс.  Станцад ажиллаж байгаа хүмүүс цалингаас болоод “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” руу явж байна. Эрчим хүчний салбар онцлогтой. Сургууль төгссөн хүүхдийг 4-5 жил бэлтгэх шаардлагатай байдаг. Үндсэндээ хүний нөөцийн хүчин чадал суларвал найдвартай ажиллагаанд асуудал үүснэ. Цахилгаан эрчим хүчний хувьд өртгөөс 20 хувь доогуур нийлүүлж байна. Дулааны эрчим хүчний хувьд 50 хувь доогуур нийлүүлж байна. Дор хаяж үнийг 20 хувь өсгөж байж алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Технологийн шинэчлэл хийхийн тулд хөрөнгө мөнгө шаардлагатай. Хоёр гурван өдрийн өмнө үйлдвэрчний эвлэлээс жагсаал хийсэн. Ингэхдээ, цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн бүтцийг өөрчлөх, орон сууцны хөнгөлөлтийг энэ ондоо багтааж олгох гэсэн шаардлага тавьсан" гэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙН УЛМААС 160 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Харин Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Болор-Эрдэнэ "Эрчим хүчний салбар, сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байна. 2022 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр эрчим хүчний салбар 160 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэх судалгаа хийсэн. Шалтгаан нь цахилгаан, дулааны эрчим хүчний тариф өөрчлөлт оруулаагүйтэй холбоотой. 2019 оны долдугаар сараас гурван жил гаруй хугацаанд, хэрэглэгчдийн цахилгаан дулааны үнэд өөрчлөлт ороогүй. Энэ хугацаанд валютын ханшийн 18 хувиар,үйлдвэрлэгчийн үнийн индекс өөрчлөгдсөн. Үүний цаана тээврийн зардал, түлш шатахууны үнэ өссөн. Үүнээс шалтгаалан эрчим хүчний нэгжийн өртөг 224 төгрөг болсон. Харин хэрэглэгчдэд борлуулж үнэ 175 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 49 төгрөгөөр буюу доогуур үнээр хэрэглэгчдэд борлуулж байна. Үүний зөрүүгээс нүүрсний уурхай, эрчим хүчний компаниуд, алдагдал хүлээж байна. Тиймээс ахуйн хэрэглэгчдийн тарифт өөрчлөлт орохгүй. Харин аж ахуй нэгж байгууллагын цахилгааны үнийг 28 хувиар нэмэхээр тооцсон" гэлээ.

Ингээд мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЗОГСВОЛ ЭРДЭНЭТ ХОТ ХӨЛДӨНӨ

Эрдэнтийн ДЦС-ын Үйлдвэрчний хорооны дарга П.Баттөр:

-Манайх жилдээ 58 тэрбумын борлуулалт хийдэг. Ажилчдын цалингийн зардал 10 гаруй тэрбум байдаг. Цалингаа нэмэх шаардлагыг тавиад зургаан сар болж байна. Гэхдээ бодит байдалд “тамын тогооны үлгэр” шиг асуудлыг бие биеэсээ бултуулдаг. Эрх баригчдын зүгээс эрчим хүчний үнэ тарифыг нэмчихвэл ирэх сонгуульд санал авахгүй гэж айгаад байна. Үнийг нэмэхгүйгээс эрчим хүчний салбар улам л алдагдалд орж, дампууралд орно. Хэрэвзээ эрчим хүчний салбар зогсвол Эрдэнэт хот хөлдөж, доголдол үүсч эхэлнэ. Хэрэглэгчийн үнэ тарифыг нэмэх боломж байгаа. Дэмжих тарифыг айл өрх бүрээс авч байгаа. Энийгээ больчих гэж байгаа юм. Хэрэглэгчийн тарифыг 5-10 мянгаар нэмбэл бид алдагдлаас гарах бүрэн боломжтой. Гэтэл Засгийн газар аж ахуй нэгжийн үнэ тариф руу “зүтгэж” байна. Аж ахуй нэгжийн тарифыг нэмснээр асар их хохиролтой. Тиймээс миний хувийн санал бол хэрэглэгчийн үнэ тарифыг багаар нь нэмэх нь зөв гэж үзэж байна.

ДАРХАНЫ ДЦС ОНЫ ЭЦЭСТ 10 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХЭЭР БАЙНА

Дарханы ДЦС, ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан:

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд хурдацтай өсч байна. Энэ хэрэглээг хангахын тулд засвар шинэчлэлийн ажлыг хийх ёстой. Компанийн найдвартай ажиллагааг хангахын тулд хөрөнгө мөнгөн урсгал дутагдаж байна. Энэ нь хил гаалийн хаалттай байдал, валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой. Компанийн хувьд орлого бид өсгөж, зардлаа бууруулж чадаж байна. Гэсэн хэдий  ч алдагдалтай гарлаа. Энэ нь эцэстээ үнэ тариф дээр “буудаг”. Компанийн хувьд урьдчилсан тооцоо хийж үзсэн. Одоогоор тариф 141.9 мянган төгрөг байна. Үүнийг 27.8 хувиар нэмбэл алдагдалгүй балансаа барина.

Гуравдугаар улирлын байдлаар 4.4 төгрөгийн алдагдалтай гарч байна. Оны эцэст 10 тэрбум хүрэх магадлалтай. Манайх зардлаа тооцоод үзэхэд нүүрний зардал 44 хувийг эзэлж байна. Нүүрс нэг тонн нь 45 мянган төгрөг байна. Жилдээ 430 мянган тонн нүүрс хэрэглэдэг.

Эрчим хүчний салбарын төгсөгчид шууд ирээд ажиллах боломжгүй. Хэдийгээр сургууль төгссөн ч доод тал нь таван жил болж байж  ажлаа “гадарлах” төдий л болдог. Энэ онд 20 хүн ажлаас гарсан. Судалгаа хийхэд өндөр цалинтай ажлын байрыг сонгож байна. Эсвэл гадаадад ажиллахаар гарч байна. Цаашдаа энэ байдал нэмэгдэх хандлагатай байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувь хангагдсан. Тиймээс энэ өвлийг гайгүй давах байх. Өвөл аваарын нөөц, тоног төхөөрөмжийн доголдолтой байвал ард иргэдийг эрчим хүчээр хангаж чадахгүйд хүрнэ. Одоогоор ес хоногийн нүүрсний нөөцтэй байна.

ДАРХАН ДЦС 1 ККАЛ-ЫГ 35800 ТӨГРӨГӨӨР ҮЙЛДВЭРЛЭДЭГ Ч ХЭРЭГЛЭГЧДЭД 7200 ТӨГРӨГӨӨР ТҮГЭЭЖ БАЙНА

“Дарханы дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Батжаргал:

-“Дарханы дулааны шугам сүлжээ” 191 ажилтантай. Бид Дарханы ДЦС-аас дулааны эрчим хүчийг худалдаж аваад хэрэглэгчдэд түгээдэг төрийн өмчит компани юм. Жилдээ 10.1 тэрбумын орлого олж, 12.3, тэрбумын зарлагатай гарч байна. Гуравдугаар улирлын балансаар 1.2 тэрбумын алдагдалтай гарлаа. Гол алдагдал нь дулааны эрчим хүчийн үнэ тарифтай холбоотой гарч байна. Дархан ДЦС 1 кКал-ыг 35800 төгрөгөөр үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдэд 7200 төгрөгөөр түгээж байна.

Манай дулааны сүлжээний ажилчдын үндсэн дундаж цалин 669 мянган төгрөг байдаг. Тиймээс эрчим хүчний салбар үнэ тарифыг шинэчилж, ажичлдын нийгмийн асуудалд анхаараасай. Дарханы дулааны шугам сүлжээ нийтдээ 1669 аж ахуй нэгж, 15 мянган айл өрхөд дулааны эрчим хүч борлуулдаг. Өөрөөр хэлбэл, манай компани 11-20 хувийн алдагдалтай ажиллаж байна. Одоогийн байдлаар иргэн аж ахуй нэгжээс 1.1 тэрбумын авлагатай байна.

2023 ОНД ЦАЛИН ХӨЛСИЙГ ДООД ТАЛ НЬ 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Дархан ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Болд:

-Ажилтнууд цалин хөлс, орон сууцны асуудлыг ярьдаг. Сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн манай компанийн хувьд 20 ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцалж гадагшаа явсан.  Эрчим хүчний салбар, мэдлэг, ур чадвар шаардсан салбар. Богино хугацаанд эзэмшдэггүй. Хүний нөөцийн хомсдолд орж байна. Ингэснээр ажилчдын ажлын ачаалал нэмэгдэж байна. Удахгүй өвлийн их ачаалал ирэхэд осол гарах эрсдэлтэй байгааг үгүйсгэхгүй. 2023 онд цалин хөлсийг доод тал нь 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Сайдад албан бичгээ өгсөн. Үүнтэй холбоотой Эрдэнийн дулааны станцад очиж тайван жагсаал хийсэн. Цалин хөлсийг яаралтай нэмэгдүүлэх, хамтын гэрээний үүргийг биелүүлэх хэрэгтэй.

Энэ мэтчилэн эрчим хүчний салбар том төслүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлж, станцуудын урсгал засвар, цахилгаан дулааны үнэ тарифыг  эргэж харахгүй бол  алдагдлаас хотоороо тоггүй өвөлжихөд ойрхон байна.

 

Үргэлжлэл бий.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-24 103.57.95.145

Энэ нарны салхин станцууд чинь том гүрнүүдийн мөнгө угаах арга тоног сэлбэгээ маш өндөр үнээр нийлүүлж , хэдэн жилийн дотор авах хатуу гэрээтэй станцуудаас орлогоос аваад дотоодын станцууд нь бага үнээр засаг нь барьж
Нийлүүлээд алдагдалтай

Avatar

Зочин 2022-10-24 103.57.95.145

Төсвийнхөн цалингаа нэмчээд үйлдвэрлэж орлого олж бгаа нь үнээ төрөөс хязгаарлуулаад цалин мөнгөө нэмэхгүй инцляци өссөөр . дээр нь төрийн компани гэд бүх бүх үнэ зардал хянаж алдагдалд оруулчаад, ямар ч татаас улсаас бхгүй тэгээд ажилчдын цалин мөнгийг хүртэл барьж, найдвартай гал алдахгүй ажилла гэд үнэн тэнэг засаг

Avatar

Арай ч дээ 2022-10-24 192.82.77.241

Дэлхий даяар эрчим хүчний хямрал болоод үнэ өсөж байхад МАН үнээ соц.ын үеийнхээр барьж чадсангүй гээд ард түмэн өөрөө өөрсдийгөө дэгээдэж унагаах юм яриад бхын. Талхыг 3000 төгөөр хийчихээд 1000-аар зараад байвал үлдсэн 2000 нь татвар төлөгчидөөс гараад байна гэж ойлгохгүй л байна даа. 2000-аас нь бас бүх үе үеийн нөлөө бүхий дарга сайд нар нь цохино.

Avatar

Эрчим хүчний аюулгүй байдал 2022-10-24 192.82.77.241

том төсөл хөр. оруулалт = эрчим хүчний аюулгүй байдал гэснээ сэргээгдэхийг битгий дэмж ч гэх шиг. Нүүрсэнд Орос Хятадаас өөр ямар ч улс хөр.оруулалт хийхгүй. Орос, Хятад 2 МУ-ыг эрчим хүчний бие даасан байдалд хэзээ ч хүргэхгүй. өвлийн их ачааллын үед хэдэн сэргээгдэхийн станц гал алдуулахгүй аргацаадагыг хэн ч ярихгүй. Яаагаад гэвэл бүгд хувийн хэвшил, улс төрчид дарга нарт мөнгө цохих боломж байхгүй.

Avatar

Зочин 2022-10-24 64.119.19.215

Үнэндээ мэргэжлийн хүмүүс сэтгэл зовж, сануулсаар байна. "Өнгөрсөн хойно цув нөмрөв" адилаар амаа барих вий. Одоо засаг төр нь шийдээд, тарифаа өгөх ёстой бол өсгөөд, засвар үйлчилгээгээ хийгээд өгөөсэй. Ганц удаа 10 хороололд дулааны хоолой өвөл хагарахад юу боллоо? Хэрэв хотоороо хөлдөнө гэж бодоход үр дагаврыг нь бүгд л амсана

Avatar

Дулааны инженер 2022-10-24 122.201.17.98

Тариф нэмэгдэхгүй байгаагаас эрчим хүчний компаниуд, нүүрсний уурхайнууд алдагдалд орсон, улмаар санхүүгийн ноцтой байдалд орсон. Энэ байдал жаахан үргэлжилбэл цаашид нүүрс, материалаа авч өгч чадахгүй болох, засвар үйлчилгээгээ хийж чадахгүй болох, бүр даамжирвал зогсох нь тодорхой болсон. Хэрвээ энэ станцууд өвөл ганц хоног л зогсвол ус болон дулааны шугамууд хөлдөнө, задарна, тэгвэл тэр хот хөлдөнө. Тэр өвөлдөө бүх шугамуудыг сэргээн засах ямар ч боломжгүй.

Avatar

иргэн 2022-10-24 139.5.219.166

ийм байдалд хүргэсэн нь МАН, АН-уудын Авилга Хулгайн балаг юм шүү дээ, Авилга Хулгай нүүрэлсэн Улс орон хэзээ ч өөдөлж хөгждөггүйн жишээ энэ буюу,

Avatar

ЗОЧИН 2022-10-24 202.126.89.247

инфляц, валютын ханшаа барьж чадахгүй байгаа МАНын ажил юм аа.Ёстой МАНгарууд МАНдуулж өөрсдөө МАНгас шиг идэх юм.Хэлэх үг алга.Сонгоод байцгаа .УЛны айл улам олон болох нь ээ

Avatar

ЗОЧИН 2022-10-24 192.82.72.218

инфляц, валютын ханшаа барьж чадахгүй байгаа МАНын ажил юм аа.Ёстой МАНгарууд МАНдуулж өөрсдөө МАНгас шиг идэх юм.Хэлэх үг алга.Сонгоод байцгаа .УЛны айл улам олон болноо

Avatar

Зочин 2022-10-24 172.58.63.209

gadni OC_

Avatar

#- mcs; 1 (23 ) 5 2022-10-24 172.58.63.209

-12:00/ chyxal –

Avatar

gadni homosexi, nutagtanz, zasaglaj, law 2022-10-24 172.58.58.186

evdeljd;brken, xulduunu gesen zyrgaa jin opyylf.+atp.

Avatar

Зочин 2022-10-24 192.82.71.224

МАНингууд жаргааж байнаа

Avatar

Зочин 2022-10-24 139.5.218.219

ОЮУН-ЭРДЭНЭ Чоүжээ нар эрчим хүчний асуудлаар хараат БОЛООД байгаа явдлыг шийдвэрлэх гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Чадахгүй бол зайлаачээ

Avatar

Зочин 2022-10-24 202.21.108.199

Зайлуулах амархан, хэн хийх вэ, өвөл хаяанд ирсэн, монголд ажил хийх хүн олдохоо болих нь,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж