Украин-Оросын дайн эхэлснээс хойш Оросын тамирчдын асуудал хөндөгдөж эхэлсэн. Олон улсын олимпийн хорооны зөвлөмжийн дагуу спорт холбоод Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглосон билээ. Үүнтэй зэрэгцэн Оросын тамирчид бусад орны тэр дундаа Монголын нэр дээрээс тэмцээнд оролцох цаашлаад 2024 оны Парисын олимпод өрсөлдөх талаарх яриа гарав.
Тэгвэл дээрх асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр ярихдаа “Тийм юм болоогүй. ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай уулзсан нь уулзсан. Гэхдээ бид нар нэг төлөвлөгөө баталсан юм. Тэр дотор ийм зүйл байхгүй. Монголчууд олимпод оролцоход ямар ч асуудалгүй. Би өөрөө олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн” гэлээ.
Саяхан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Биеийн тамир, спортын улсын хорооноос “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хоёр удаа “Дэлхийн допингийн эсрэг дүрэм-тэй нийцлийн талаас хянуулан Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах зөвшөөрөл, зөвлөмжийг авсан аж.
“Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд допингийн хор хөнөөлийн талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах болон спортын бүх байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн нэг дүрмийг хүлээн зөвшөөрч, мөрдөх, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ.
Мөн допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг, салбар хоорондын ажлын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэх юм.
Мөнхжаргал 2022-10-24 59.153.113.254
Фашист улсын тамирчдыг юу гэж манайх хүлээж авах вэ ? дээ. Тэгээд ч допингич тамирчид.
Моншол ханалттай сайн тамирчидтай. Гадны тамирчин Монголын нэрийг гаргах нэг их амтттй зүйл биш болохыг, нөгөөх нь амархан урваж шарвадгийг ноднин бид харсан.
Ороулбал элгэн садаг ах дүү нараа л ав
Зөнч 2022-10-24 66.181.190.32
Бат-Эрдэнээ Жаргалсайхан та 2ын оростой баталсан төлөвлөгөө Монгол тамирчдыг 2024 оны Парисын олимпид оролцуулахгүй байх төлөвлөгөө гэл үү
гүндэгммм 2022-10-24 139.5.216.81
гүндэгмаанийн допингийн асуудлаас болж чангалуулж байна да багш нь гээд нэг нөхөр бүх юмыг нь зохицуулдаг гээд байдаг одоо таг ямар ч чадваргүй зүгээр реклам ундралбат
Зочин 2022-10-24 64.119.24.50
олимп бузарласан ла лар Батэрдэнэ аварга фашист орос руу зайлаарай
Зочин 2022-10-24 103.26.194.253
Батэрдэнэ аваргад буруу байхгүй. Тэр баг тамирчдаа удирдан олимпод амжилттай оруулж чадна.