Галт тэрэгний үнэ ирэх сарын 1-нээс 50 хувиар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний үнэ ирэх сарын 1-нээс 50 хувиар нэмэгдэнэ

Галт тэрэгний үнэ ирэх сарын 1-нээс 50 хувиар нэмэгдэнэ

Төмөр замын тээврийн тариф нэмэгдэхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг "Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар"-ын зөвшөөрлийн дагуу ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн УБТЗ-аар Зэс, зэсийн баяжмал тээвэрлэх тарифыг 20 хувиар, Төмрийн хүдэр тээвэрлэх тарифыг 15 хувиар, Жонш тээвэрлэх тарифыг 15 хувиар, Экспортын нүүрс тээвэрлэх тарифыг 20 хувиар, Орон нутаг болон Олон улсын харилцааны зорчигч тээврийн тарифыг 50 хувиар тус тус индексжүүлэхээр болсон аж.

Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй. Одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон

  • Улаанбаатар-Дархан чиглэлд 7500 төгрөг
  • Улаанбаатар -Шарын гол чиглэлд 8400 төгрөг
  • Улаанбаатар -Эрдэнэт чиглэлд 9600 төгрөг
  • Улаанбаатар -Сэлэнгэ чиглэлд 9100 төгрөг,
  • Улаанбаатар -Чойр чиглэлэд 7300 төгрөг
  • Улаанбаатар -Замын Үүд чиглэлд 13,000 төгрөг
  • Улаанбаатар -Сайншанд чиглэлд 10,400 төгрөгийн үнэтэй байна.

Тиймээс дээрх үнэ арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн 50 хувиар нэмэгдэх гэнэ.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж