ГХЯ: Солонгост хэрэг үүсгэн, шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

ГХЯ: Солонгост хэрэг үүсгэн, шалгаж байна

ГХЯ: Солонгост хэрэг үүсгэн, шалгаж байна

Солонгос улсын иргэн монгол эмэгтэйг хүч хэрэглэн зодож байгаа бичлэг /2022.10.16/ олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ хэргийн явцын талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Тус хэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна. БНСУ-ын цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй" гэдэг хариултыг өглөө. Тус яамнаас өнгөрсөн долоо хоногт Сөүл дэх консулын газар руу мэдэгдэх хуудас албан бичгээр хүргүүлсэн тухай мэдээлсэн.

БНСУ дахь гадаадын иргэдийн эрхийг хамгаалах /ГИЭРХ/ ТББ-ын албан ёсны цахим хуудаст солонгос эрэгтэйд зодуулсан эмэгтэй болон хамт байсан эмэгтэйчүүд болсон явдлын талаар яриа өгчээ. Уг бичлэгт хэлснээр, хохирогч эмэгтэйтэй хамт ажиллаж байсан бүсгүйг солонгос эмэгтэй элдвээр доромжилсон бөгөөд тухайн үед зөв харилцахыг шаардсан байна. Энэ үед бичлэг дээр гарч буй солонгос эмэгтэй идэж байсан хоолоо хүмүүс рүү цацжээ. Энэ үед өөдөөс нь хараад сууж байсан эмэгтэй эсэргүүцэн явахыг санал болгосон байна. Ингээд монгол эмэгтэйчүүд хоолоо идэхээс татгалзан, босч явжээ. Харин хохирогч руу хоолоо цацсан эмэгтэй рүү зөрүүлж хоолоо цацсан үед бичлэгт гарч буй солонгос эрэгтэй “Үхмээр байна уу” гээд зоджээ. Хохирогч цагдаагаар асуудлаа шийдвэрлэхийг хүссэн байна.  Бичлэгт дурдсанаар  хэрэгт холбогдсон эрэгтэй өмнө нь удаа дараалан монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан талаар ч хохирогчид мэдээллээ. Мөн цагдаад хандсаны дараа өргөдлөө буцааж авахыг хохирогчоос хүссэн байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн ярьснаар цагдаа нар ч монголчуудыг буруутгахыг урьтал болгож, хэргийн талаар байцаахдаа солонгосчуудад ашигтай байдлаар тэмдэглэл хийхийг оролдсон тухай ярьж байсан. Одоогийн байдлаар бичлэгийг хянаж, хуулийн байгууллагад шалгуулахаар өгснийг Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яамнаас мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж